Товч агуулга

Хамтран хэрэгжүүлэх байгууллага, албан тушаалтан

1

Дүүргийн 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг сайтар хангаж, өвлийн их ачааллын үед иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарах, инженер хангамжийн байгууллагууд энэ сарын 15-ны дотор ажлуудаа бүрэн дуусгах, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай бригадыг бэлэн байлгах.

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

 

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар-Баруун түгээх төв

2

Худалдаа үйлчилгээний байгууллагуудын барилгын гадна шат, довжоог хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй байлгах, нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, цэвэрлэгээг тогтмолжуулах, явган хүний зам, гадна хаяг, рекламны самбар, бүрэн бүтэн байдал алдагдсан, эрсдэл үүссэн хүүхдийн тоглоомын талбайг засварлах, аюулгүй байдлыг хангуулж стандартад нийцүүлж ажлыг эрчимжүүлэх.

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

Дэд бүтцийн хөгжлийн алба-ОНӨААТҮГ

3

Хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамир спортоор хичээллэх нөхцөл боломжийг бүрдүүлэх ажлын хүрээнд 3*3 сагсан бөмбөгийн талбай байгуулах болон бусад тохижилтын ажлуудыг эрчимжүүлж ажиллах.

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

4

Хүүхдийн тоглоомын талбай, Сагсан бөмбөгийн талбай болон цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд 22:00 цагаас хойш иргэд, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулж байгаатай холбогдуулан ирсэн зөрчлийн дуудлага мэдээлэл, шөнийн цагаар ирэх болсон тул түүнийг арилгах, чиглэлээр зөвлөн туслах, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах.

Хууль, эрх зүйн хэлтэс

Цагдаагийн газар

5

Орлого төвлөрүүлэгч байгууллагууд орлогын тасалдлыг нөхөж, төсвийн орлогын гүйцэтгэлийг хангах ажлаа эрчимжүүлж ажиллах.

Санхүү төрийн сангийн хэлтэс

Татварын хэлтэс

6

Нийслэл дэх Төрийн аудитын байгууллагын аудитын дүгнэлт, зөвлөмжийн хэрэгжилтийг сайтар хангуулж, нягтлан бодох бүртгэл хөтлөлт, тайлагналттай холбоотой холбогдох хууль тогтоомж, заавар журмыг мөрдөн, төсвийн сахилга бат, хариуцлагыг сайжруулах, алдаа зөрчлийг давтан гаргахгүй анхаарч ажиллах.

Санхүү төрийн сангийн хэлтэс

Санхүүгийн тасаг

Нийт байгууллагууд

7

Нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын хариуцлагыг сайжруулж, байгууллагуудаас ирүүлж байгаа тайлан мэдээний чанарт ахиц гаргах, хэрэгжилтийг үнэн, зөв, шуурхай тайлагнаж, бодит мэдээллээр хангаж ажиллах

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс

Нийт байгууллагууд

8

Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Тарваган тахал болон хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/862 дугаар захирамжийн хэрэгжилтийг онцгой анхаарч, хяналт шалгалтыг эрчимжүүлж ажиллах. 

Хөдөө аж ахуйн тасаг

Мал эмнэлгийн тасаг

 

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС