Товч агуулга

Хамтран хэрэгжүүлэх байгууллага, албан тушаалтан

1

Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилт, ногоон байгууламжийн ажлын нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах.

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

2

Өвөлжилтийн үед хүндрэл гарч болзошгүй сургууль, цэцэрлэг, эмнэлэг, халаалтын зуух, бусад барилга байгууламжийн цахилгаан, дулаан, шугам сүлжээний засварын ажилд шаардагдах хөрөнгө оруулалтын тооцоо, судалгааг гарган, танилцуулах.

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

3

Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/378 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, ажлын уялдаагаа, хангаж, тулгамдсан асуудлыг тухай бүр шийдвэрлэн, гүйцэтгэлийн хяналтыг сайжруулах.

Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс

 

Захиалагчийн алба ОНӨААТҮГ

4

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга байгууламжийн болон инженерийн шугам сүлжээнд хийгдэх урсгал засварын ажлуудыг эрчимжүүлж ажиллах.

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

5

Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Үерийн хор уршигийг арилгах зарим арга хэмжээний тухай” А/806 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах.

Онцгой байдлын хэлтэс

6

Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/804 дугаар захирамжийн дагуу үерийн аюулын улмаас учирсан хор уршигт дүн шинжилгээ хийх, учирсан хохирлыг тогтоох, үнэлгээ хийх ажлыг эрчимжүүлж ажиллах.

Онцгой байдлын хэлтэс

7

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартын шаардлагыг мөрдүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

 

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс

8

Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/490 дүгээр захирамжийн дагуу 3*3 сагсан бөмбөгийн талбай байгуулах ажлыг эрчимжүүлж ажиллах.

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

 

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС