№ |
Товч агуулга |
Хариуцах байгууллага, албан тушаалтан |
1 |
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлж, эхний хагас жилийн гүйцэтгэлийг хугацаанд тайлагнаж ажиллах. |
Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс |
2 |
“Нийтийн тээврийн автобусны эцсийн болон дундын зогсоолууд”-ын хэвийн, найдвартай үйл ажиллагааг хангуулах, орчны тохижилт, өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр хамтран арчлалт, тохижилтыг шилжүүлэх санал боловсруулж танилцуулах. |
Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс |
3 |
Орчны тоосжилт, агаарыг чийгшүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, ногоон байгууламжийг тогтмол услах, цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай,тохижилтын ажлыг эрчимжүүлэх. |
Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс |
4 |
Хөрөнгө оруулалт, тохижилт бүтээн байгуулалтын ажлуудаа бүх шатанд эрчимжүүлж ажиллах |
Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс Худалдан авах ажиллагааны алба |
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС