2021 ОНЫ 06 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН

УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ӨГСӨН

ҮҮРЭГ, ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ

2021 оны 07-р сарын 02

 

Үүрэг, даалгавар

Биелэлт

Гүйцэтгэлийн хувь

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/477 дугаар захирамжийн дагуу Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах.

Дүүргийн Засаг даргын 2021 оны А/397 дугаар захирамжаар хяналт шалгалт хийх “Ажлын хэсэг”-ийг байгуулан, 06 дугаар сарын 15-ны өдрөөс 7 дугаар сарын 1-ны өдрийг хүртэл дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, дүүрэг дэх Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран худалдаа үйлчилгээний байгууллагуудын “Түр журам”-ын хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан. Хяналт, шалгалтад нийт давхардсан тоогоор 1790 байгууллага хамрагдаж, 910 зөрчил илрүүлэн, 876 зөрчлийг арилгуулж, 34 зөрчилд хугацаатай үүрэг өгч, 8,2 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч ажилласан.

100%

НХХ

ХХҮХ

ОБХ

ЦГ

ЭМТ

НЭ

2

Хоол үйлдвэрлэл, зочлох үйлчилгээний салбарын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлж, халдвар хамгааллын дэглэм, ажлын байранд тавигдах тусгай нөхцөл шаардлагыг хангуулж, хяналт тавих, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. 

Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэгч нийт 138 хоол үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагын халдвар хамгааллын дэглэм, ажлын байранд тавигдах тусгай нөхцөл шаардлага, “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан.

100%

ХХҮХ

МХХ

3

Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тархалтыг бууруулах ажлын хүрээнд сайн дураар ажиллах, эмч, сувилагч нарын бүртгэл судалгааг гаргаж, ажиллах хүн хүчний нөөц, санхүүгийн тооцоог гаргаж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах.

Дүүргийн Засаг даргын 2021 оны А/420 дугаар захирамжаар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 14 эмчийг дүүргийн Онцгой комиссын шуурхай штабт дайчлан ажиллуулж байна.

100%

НХХ

ЭМТ

НЭ

Хороодын Засаг дарга нар

4

12-15 насны хүүхдүүдийг эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр сайн дурын үндсэн дээр дархлаажуулалтад идэвхтэй хамруулах, сурталчлан таниулах, зохион байгуулалтын ажлуудаа эрчимжүүлж ажиллах. 

2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 12-15 насны хүүхдүүдэд эцэг, эхийн зөвшөөрлөөр пфайзер вакцин хийж эхэлсэн. 2021 оны 07 сарын 02-ны өдрийн байдлаар 1868 хүүхэд дархлаажуулалтад хамрагдсан байна.

50%

НХХ

ЭМТ

НЭ

Хороодын Засаг дарга нар

5

Байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг баримтлан, үйл ажиллагаагаа тасралтгүй, хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлж ажиллах.

Дүүргийн Засаг даргын Тамгын газар, харьяа байгууллагууд, хороодын байранд ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийж, баталсан хуваарийн дагуу албан хаагчдын 50 хувь нь цахимаар, 50 хувь нь ажлын байранд ээлжээр ажиллаж байна. 

90%

Нийт байгууллагууд

6

Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар хийгдэж байгаа тохижилт, цэцэрлэгжүүлэлт, авто зам болон инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлтийн ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, хөдөлмөр аюулгүй байдлыг сайтар хангуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.

Дүүргийн авто замын урсгал засварын ажлын хүрээнд замын нөхөөс, заадасны ажлыг 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлүүлж нийт 60 байршилд, гол болон туслах замын засвар, нөхөөсний ажлыг хийж, төлөвлөгөөний дагуу 08 дугаар сарын 30-ны өдөр дуусгахаар ажиллаж байна.

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа СХ-Хэрэглэгчдэд үйлчлэх 15, 16 дугаар төвүүд 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор их болон урсгал засвараар 22 нэр төрлийн ажлыг 174,3 сая төгрөгөөр хийхээр төлөвлөж, 07 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар нийт 51 орон сууцны 185 ширхэг дулааны узелийн 47 ширхэг хаалтыг шинэчлэн солих, шугам хоолойн дулаалгын ажлууд хийгдээд байна.

Дүүргийн 13 дугаар хорооны нийтийн эзэмшлийн талбайд ногоон төгөл байгуулах ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хэрэгжүүлж байгаа бөгөөд тус ажлын хүрээнд зүлэгжүүлэлт хийж, 3 төрлийн 555 мод, бут сөөг тарьсан. 26 дугаар хорооны Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийн 8 га талбайд хөрсний нөхөн сэргээлт хийх, зүлэг тарих ажлыг  "Сүхбаатар-Тохижилт", “Рояал бридж трейд” ХХК хариуцан гүйцэтгэж байна. 

70%

ТНААХ

7

“Хотын соёл”  аяны хүрээнд байгууллагууд соёлыг төлөвшүүлэх, иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний соёлыг дээшлүүлэх талаар тодорхой үр дүн бүхий олон талт ажлуудыг шинээр санаачлан хэрэгжүүлж, түүнийгээ олон нийтэд сурталчлан, таниулах ажлуудыг зохион байгуулах.

“Хотын соёл” аяны хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлэх 12 заалт бүхий ажлын төлөвлөгөөг боловсруулж, баталсан. Дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагууд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд аяны удирдамжийг хүргүүлж, байгууллага бүр бүтээлч 2 ажлыг санаачлан хийж, төлөвлөгөө гаргаж ажиллах үүрэг, чиглэлийг өгсөн.

Иргэд олон нийтэд сурталчилан, таниулах зорилгоор 4300 ширхэг зурагт хуудсыг 43 хороогоор дамжуулан иргэдэд хүргэсэн.

50%

Нийт байгууллага

8

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангаж, наадамд оролцох оролцогчдыг дархлаажуулалтад бүрэн хамруулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тухай бүрд нь хийж ажиллах.

Дүүргийн Засаг даргын 2021 оны А/423 дугаар захирамжаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдсан.  Бэлтгэл ажлын хүрээнд Хүйн долоон худаг дахь морь барианы газрын орчимд зөвшөөрөлгүй буусан 22 айл өрхийг нүүлгэн шилжүүлж, наадмын талбайд 06-р сарын 27-ны өдрөөс эхлэн  хог тээврийн 2 автомашин, 20 хүний бүрэлдэхүүнтэй цэвэрлэгээний багийг байрлуулан өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээг  хийж, 23 тн хог хаягдлыг ачиж тээвэрлэсэн.

100%

НХХ

АБТТ

ОБХ

МХХ

ЭМТ

9

Үндэсний их баяр наадмын хүрээнд зохион байгуулагдах ажил, хийж хэрэгжүүлж байгаа ажлуудынхаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэд, олон нийтэд мэдээлж сурталчлах, ажлуудыг зохион байгуулах.

Үндэсний Их баяр наадмын өдрүүдэд иргэд амралт зугаалгаар хөдөө, орон нутгийг зорихдоо болзошгүй үер усны эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, “Covid-19” халдварт өртөхөөс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах талаар мэдээ, мэдээллийг дүүргийн албан ёсны цахим хуудас болон дүүргийн Онцгой комиссын пэйж хуудсаар дамжуулан видео 3, постер мэдээ 7 удаа нийтэлж, олон нийтэд сурталчилж ажилласан.

100%

ХМОНХТ

10

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/457 дугаар захирамжийн хүрээнд үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, үйл ажиллагааг эрчимжүүлж, болзошгүй аюул ослын үед нэгдсэн удирдлага, арга зүйгээр ханган, бэлтгэл бэлэн байдлыг хангаж ажиллах.

Захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд дүүргийн Онцгой байдлын хэлтсээс үер, усны ослоос урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийг 10 удаа зохион байгуулж, 750 иргэнд сэрэмжүүлэг тараах материалыг хүргүүлсэн. 

Дүүргийн Онцгой комиссын Үер усны ослоос урьдчилан сэргийлэх ажлын хэсгийн хурлыг зохион байгуулж дүүргийн Засаг даргын 2021 оны А/380 дугаар  захирамжаар үерийн  аманд буусан 407 айл өрхүүдэд нүүн шилжих албан мэдэгдлийг хүргүүлж, далан сувгийг цэвэрлэх ажлыг зохион байгуулсан. 

90%

ОБХ

 

 

 

 

  ХЯНАСАН: ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

  ДАРГА                                                                     Д.ТӨМӨРБААТАР

 

  ХЯНАСАН: ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН

  ДАРГА                                                                    Т.СҮХБААТАР                                                                 

 

  НЭТГЭСЭН: ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН

  МЭРГЭЖИЛТЭН                                                    Б.МӨНХТУЯА