2021 ОНЫ 06 ДУГААР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГСӨН ҮҮРЭГ, ДААЛГАВАР

 

Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/477 дугаар захирамжийн дагуу Коронавируст халдвар (Ковид-19)-ын тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын халдвар хамгаалалтын дэглэмийг мөрдүүлж, ариутгал, халдваргүйжилтийг сайтар хийлгэж, дархлаажуулалтыг эрчимжүүлж ажиллах. 

Нийгмийн хөгжлийн хэлтэс

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс

Онцгой байдлын хэлтэс

Мэргэжлийн хяналтын хэлтэс

Цагдаагийн газар

Эрүүл мэндийн төв

Нэгдсэн эмнэлэг

2

Коронавируст халдвар (Ковид-19)-ын тархалтыг бууруулахад чиглэгдсэн үйл ажиллагаанд дүүргийн болон өрхийн эрүүл мэндийн төв, хорооны Засаг дарга, холбогдох бусад байгууллага, албан тушаалтнуудын идэвх оролцоо, ажлын уялдаа холбоог хангаж ажиллах.

Нийгмийн хөгжлийн хэлтэс

Эрүүл мэндийн төв

Нэгдсэн эмнэлэг

Хороодын Засаг дарга нар

3

Төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад анхаарч, эзгүй байгаа удирдлага, албан хаагчийн албан үүргийг орлон ажиллах хэлтэс, нэгжийн дарга, асуудал хариуцсан албан хаагчдыг томилж, байгууллагынхаа дүрмээр хүлээсэн үндсэн үйл ажиллагаа, ажлын хийдэл гарахгүй ажиллах.

Нийт байгууллагууд

4

Хотын соёл”  аяныг хэрэгжүүлэх тусгай төлөвлөгөө боловсруулан байгууллагын соёлыг төлөвшүүлэх, иргэдэд үзүүлж буй төрийн  үйлчилгээний соёлыг дээшлүүлэх талаар олон талт ажлуудыг санаачлан хэрэгжүүлж, олон нийтэд сурталчлах.

Нийт байгууллагууд

5

Худалдан авах ажиллагааг эрчимжүүлж, Нийслэлийн Засаг даргын эрх шилжүүлсэн захирамж гарснаас хойш үнэлгээний хороо байгуулаагүй ажилд яаралтай үнэлгээний хороо байгуулж, худалдан авах ажиллагааг зохион байгуулах.

Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт шинжжилгээний хэлтэс

 

Худалдан авах ажиллагааны алба

6

Дүүргийн нутаг дэвсгэрийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжуудын усалгаа, хог хаягдалгүй байлгахад анхаарч, цэвэрлэгээний ажлыг тогтмол зохион байгуулж ажиллах.

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

7

Нийтийн эзэмшлийн болон гэр хорооллын гудамж, зам талбай, автобусны буудал, аж ахуйн нэгж байгууллагын барилга байгууламжийн цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийх, харшил төрүүлэх ургамал, шарилж, модны улингарын гаралтыг багасгах, харшил үүсгэгчийг бууруулах тодорхой арга хэмжээ авч ажиллах.

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

 

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

8

Дүүргийн зам, замын байгууламжийн их засвар, нөхөөс, заадасны ажлыг төлөвлөгдсөн хугацаанд хийж гүйцэтгэх, гүүрийн байгууламж, нүхэн гарцуудын цэвэрлэгээ үйлчилгээ, хайс хашлагийн засварын ажлыг тогтмол хийж, аюулгүй ажиллагааг хангаж ажиллах.

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

9

Дүүргийн  автозамын тэмдэг, тэмдэглэгээ, хаалт, хайс хашлагыг засварлах, иргэдийн амьдрах орчин, дүүргийн өнгө үзэмжид нөлөөлөхүйц аливаа ажлыг хийхдээ тооцоо судалгаатай хийх, шаардлагатай тохиодол иргэд, олон нийтээс санал авч байх, төсвийн үргүй зардал гаргахгүй байхад анхаарч ажиллах.

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

Газар зохион байгуулалтын алба

Цагдаагийн газар

 

 

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС