2021 ОНЫ 06 ДУГААР САРЫН 14-НИЙ ӨДРИЙН ДҮҮРГИЙН

УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ӨГСӨН

ҮҮРЭГ, ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ

2021 оны 06-р сарын 17

 

Үүрэг, даалгавар

Биелэлт

Гүйцэтгэлийн хувь

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Нийслэл хотод сүүлийн үед /Ковид-19/ халдвар нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын халдвар хамгаалалтын дэглэмийг мөрдүүлж, ариутгал, халдваргүйжилтийг сайтар хийлгэж, дархлаажуулалтыг эрчимжүүлж ажиллах.

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/357, А/380 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэгч 2848 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалтыг тогтмол хийж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн, 14 хоног тутам мэргэжлийн тусгай зөвшөөрөл бүхий 5 байгууллагаар ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгэж ажиллаж байна.

Дүүргийн хэмжээнд 06 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 1-р тундаа хамрагдсан 22769, 2-р тундаа хамрагдсан-172191 иргэн байна. Дархлаажуулалтанд хамрагдах ёстой 236932 иргэнээс 194960 иргэн хамрагдаж, дархлаажуулалт 82,2%-тай явагдаж байна.

100%

НХХ

ХХҮХ

МХХ

ЭМТ

НЭ

2

/Ковид-19/ халдвар нэмэгдэж байгаатай холбогдуулан ажиллах хүч дутагдаж байгаа учир сургууль, цэцэрлэгийн эмч, багш (сайн дурын үндсэн дээр) нар Call centert болон дүүргүүдэд нэмэлтээр ажиллуулах асуудлыг судалж, танилцуулах.

Дүүргийн шуурхай штабын дэргэд Call center байгуулж ерөнхий боловсролын 12, 65, 143, 123, 76, 153 дугаар сургуулийн багш нарыг дүүргийн Засаг даргын 2021 оны А/395 дугаар захирамжаар дайчлан ажиллуулж байна.

100%

НХХ

БХ

ЭМТ

3

/Ковид-19/ халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн байгууллагын хүн хүчний нөөцийг дахин бүрдүүлэх, эрсдэлийг бууруулах ажлыг зохион байгуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж ажиллах.

Коронавируст/Ковид-19/ халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах ажлын хүрээнд халдварын эрсдэл ихтэй бүсэд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилчдыг хамгаалах хувцас, хэрэгсэл, нэг удаагийн малгай, маскаар тогтмол хангаж, эмнэлгийн нөөцийг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна.

Яаралтай тусламжийн тасагт поликлиникийн сувилагч нарыг нэмэлтээр ажиллуулж,  яаралтай тусламжийн хэсэгт үйлчлүүлэгчдийн хүлээгдэл чирэгдлийг бууруулж, сувилач нарын ачааллыг тэнцвэржүүлж ажиллаж байна.

100%

НХХ

ЭМТ

НЭ

4

Нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагууд дотоод халдвар хамгааллын дэглэм, дүрэм, журмаа сайтар мөрдөж, байгууллагынхаа дүрмээр хүлээсэн үндсэн үйл ажиллагаа болон эхний хагас жилд төлөвлөсөн ажлуудаа эрчимжүүлж ажиллах.

Дүүргийн Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтэс, алба, хороодын байранд тогтмол ариутгал халдваргүйтгэл хийж, албан хаагчдын 50 хувь нь цахимаар, 50 хувь нь ажлын байранд ээлжээр ажиллах хуваарийг гаргаж, хуваарийн дагуу ажиллаж байна.   

Засгийн газрын 2020 оны 218 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам”-ын хүрээнд Тамгын газрын хэлтэс, тасгууд төрийн жинхэнэ албан хаагчдын 1-р улирлын төлөвлөгөөний биелэлтийн явцыг нэгтгэж гаргасан. Байгууллагын үнэлгээний багийг Тамгын газрын даргын А/58 дугаар тушаалаар байгуулж,  албан хаагчдын 2021 оны эхний хагас жилийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг журмын дагуу дүгнэн, гүйцэтгэлийн үнэлгээг баталгаажуулсан.

100%

Нийт байгууллагууд

5

Коронавируст /Ковид-19/ цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээний төлөвлөлтийг сайжруулж, хэрэгжилтэд нь онцгой анхаарч ажиллах.  

Дүүргийн хэмжээнд Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээний төлөвлөгөөг 1 удаа тодотгож, холбогдох байгууллагуудад хүргүүлэн, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

90%

НХХ

ОБХ

МХХ

ЭМТ

НЭ

6

Үерийн аюулаас урьдчилан сэргийлж гэр хорооллын айл өрхүүдийн нүхэн жорлон, бохирын цооногт ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлуудыг шуурхай зохион байгуулах.

Дүүргийн Засаг даргын 2021 оны А/292 дугаар захирамжаар дүүргийн 33 хорооны гэр хорооллын айл өрхүүдийн  47054 нүхэн жорлон, 24978 бохирын цооногт хийх ариутгал, халдваргүйтгэлийн ажилд тендер зарлаж, гүйцэтгэгчээр мэргэжлийн тусгай зөвшөөрөл бүхий “Түвшинбилэг төгөлдөр”, “Улаанбаатар ариутгал”, “Санхими” ХХК-ууд шалгарч, гэрээ байгуулах шатанд хэрэгжиж байна.

50%

АБТТ

ОБХ

 

 

 

 

 

 

  ХЯНАСАН: ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

  ДАРГА                                                                     Д.ТӨМӨРБААТАР

 

  ХЯНАСАН: ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН

  ДАРГА                                                                    Т.СҮХБААТАР                                                                 

 

  НЭТГЭСЭН: ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН

  МЭРГЭЖИЛТЭН                                                    Б.МӨНХТУЯА