2021 ОНЫ 06 ДУГААР САРЫН 10-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГСӨН ҮҮРЭГ, ДААЛГАВАР

 

Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Аж ахуйн нэгж, байгууллагуудын халдвар хамгаалалтын дэглэмийг мөрдүүлж, ариутгал, халдваргүйжилтийг сайтар хийлгэж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс

Мэргэжлийн хяналтын хэлтэс

2

Нийтийн эзэмшлийн гудамж талбайн ногоон байгууламжуудын усалгаа, хог хаягдалгүй байлгахад анхаарч, цэвэрлэгээний ажлыг тогтмол зохион байгуулж ажиллах.

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

3

Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэр болон нийтийн эзэмшлийн гудамж талбайд хийгдэж байгаа тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажлуудаа эрчимжүүлж ажиллах.

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

4

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд хийсэн ажлынхаа үр дүнг цахим хуудсаараа дамжуулан тогтмол ил тод нээлттэй хүргэж ажиллах.

Нийт байгууллагууд

 

Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах төв

5

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангаж, холбогдох байгууламжуудын засвар үйлчилгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлэх.

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

6

Засгийн газрын 2020 оны 218 дугаар тогтоол, холбогдох журмын дагуу албан хаагчдын гүйцэтгэлийн тайланг дүгнэж, байгууллагынхаа эхний хагас жилийн гүйцэтгэлийн тайланг 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлэх

Нийт байгууллагууд

 

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

7

Үерийн улмаас эвдэрч гэмтсэн зам, далан суваг болон бусад нөхцөл байдлын талаар дүн шинжилгээ хийж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ санал боловсруулж танилцуулах

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

 

Онцгой байдлын хэлтэс

8

Үер, усны далан суваг, хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй буусан айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд хяналт тавих, зөрчлийг арилгах, чөлөөлөх арга хэмжээг авах.

 

 

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

 

Газар зохион байгуулалтын алба

 

Мэргэжлийн хяналтын хэлтэс

 

Онцгой байдлын хэлтэс

 

9

Дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрлах үерийн далан сувгийн барилга, байгууламж, гуу жалга, авто замын үерийн усны шугам хоолой, сувгийг цэвэрлэж ус нэвтрэх чадварыг нэмэгдүүлж, орчны хог хаягдалгүй байлгах ажлыг зохион байгуулах.

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

10

Инженерийн шугам, сүлжээ, үерийн хамгаалалтын барилга байгууламж, авто зам болон гүүрэн байгууламжийн зураг төслийг гүйцэтгэхдээ Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, харьяа байгууллагуудтай зөвшилцөж байх.

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт шинжилгээний хэлтэс

 

 

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС