2021 ОНЫ 06 ДУГААР САРЫН 10-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН

УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ӨГСӨН

ҮҮРЭГ, ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ

2021 оны 06-р сарын 17

 

Үүрэг, даалгавар

Биелэлт

Гүйцэтгэлийн хувь

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Аж ахуйн нэгж, байгууллагуудын халдвар хамгаалалтын дэглэмийг мөрдүүлж, ариутгал, халдваргүйжилтийг сайтар хийлгэж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.

2021 оны 06 дугаар сарын 01-15-ны өдрүүдэд нийт  380 аж ахуйн нэгж байгууллагын 29,189 м2 талбайд мэргэжлийн тусгай зөвшөөрөл бүхий ариутгал халдваргүйтгэлийн байгууллагаар ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгэсэн.

100%

ХХҮХ

МХХ

2

Нийтийн эзэмшлийн гудамж талбайн ногоон байгууламжуудын усалгаа, хог хаягдалгүй байлгахад анхаарч, цэвэрлэгээний ажлыг тогтмол зохион байгуулж ажиллах.

Дүүргийн “Тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээ” ОНӨААТҮГ нь  Энхтайваны өргөн чөлөө, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Залуус гудамж, Барилгачин гудамжны ногоон байгууламжийн талбайн усалгааны ажлыг 4-6 дугаар саруудад өдөр бүр 6 удаагийн давтамжтай, 12 рэйсээр 288 тонн усалгааг хийж  гүйцэтгэсэн.

Дүүргийн 32 дугаар хороо, 22-ын товчоо орчмын авто зам дагуух ногоон байгууламжийн талбайн цэвэрлэгээ, усалгаа, хэлбэржүүлэлт, нөхөн тарилтыг “Ойм ногоон урлан” ХХК хариуцан хийж гүйцэтгэж байна.

Нийтийн эзэмшлийн зам талбайд Хог хаягдлын үйлчилгээний 4 байгууллагын 130 зам талбайн үйлчлэгч өдөр бүр 2,817,260 кв.м зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийж гүйцэтгэн 26 рейсээр 126,5 хог хаягдлыг Нарангийн төвлөрсөн хогийн цэгт хүргэсэн.

100%

ТНААХ

АБТТ

3

Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэр болон нийтийн эзэмшлийн гудамж талбайд хийгдэж байгаа тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажлуудаа эрчимжүүлж ажиллах.

Дүүргийн нутаг дэвсгэрт ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэдийн эрүүл, цэвэр орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор 2021 оны эхний хагас жилийн байдлаар нөхөн сэргээлтээр 1368 мод, шинээр 890 мод тарьж, 80 ширхэг цэцгийн мандал байгуулж, арчлалт хамгаалалтыг тогтмол хийж ажиллаж байна.

100%

ТНААХ

4

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд хийсэн ажлынхаа үр дүнг цахим хуудсаараа дамжуулан тогтмол ил тод нээлттэй хүргэж ажиллах.

Дүүргийн хэмжээнд хэрэгжүүлж буй ажлын талаар иргэд олон нийтэд ил тод, нээлттэй хүргэж байх зорилгоор дүүргийн албан ёсны веб сайт www.shd.mn, сошиал суваг болох “Сонгинохайрхан дүүрэг”, “Сонгинохайрхан дүүргийн Онцгой комисс”, “Н.Алтаншагай” пэйж хуудсуудаар дамжуулан 2021.01.15-06.15-ны  хооронд нийт 561 мэдээ, мэдээллийг бэлтгэн, давхардсан тоогоор 2.973.240 иргэнд хүргэсэн байна.

90%

ХМОНХТ

5

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангаж, холбогдох байгууламжуудын засвар үйлчилгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлэх.

Үндэсний их баяр наадмыг угтан дүүргийн хэмжээнд тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 2590 байгууллагын тохижилт хийх орчны 50м зураглалыг гарган, мэдээллийн сан үүсгэн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд нийт 211 зар сурталчилгааны самбар хаягийн байгууламжийг албадан буулгаж, 64 аж ахуйн нэгж байгууллага стандартын дагуу шинэчилсэн. Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гэрэлтүүлгийн шонгуудаас унжсан цахилгааны болон 42 кабелийн утас унжсан зөрчил илэрснийг ашиглагч байгууллагуудаар бүрэн засварлуулж дууссан.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд дүүргийн хог хаягдлын үйлчилгээний байгууллагууд төлөвлөгөө, жижүүрийн хуваарь гарган хог тээвэрлэлтийг эрчимжүүлж,  64 зам талбайн үйлчлэгч,  19 хог тээврийн машин, 4 механизм бэлэн байдалд ажиллаж байна.

70%

ТНААХ

АБТТ

6

Засгийн газрын 2020 оны 218 дугаар тогтоол, холбогдох журмын дагуу албан хаагчдын гүйцэтгэлийн тайланг дүгнэж, байгууллагынхаа эхний хагас жилийн гүйцэтгэлийн тайланг 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлэх

Засгийн газрын 2020 оны 218 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам”-ын хүрээнд Тамгын газрын хэлтэс, тасгууд төрийн жинхэнэ албан хаагчдын 1-р улирлын төлөвлөгөөний биелэлтийн явцыг нэгтгэж гаргасан. Байгууллагын үнэлгээний багийг Тамгын газрын даргын А/58 дугаар тушаалаар байгуулж,  албан хаагчдын 2021 оны эхний хагас жилийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг журмын дагуу дүгнэн, гүйцэтгэлийн үнэлгээг баталгаажуулсан. 

100%

Нийт байгууллагууд

 

7

Үерийн улмаас эвдэрч гэмтсэн зам, далан суваг болон бусад нөхцөл байдлын талаар дүн шинжилгээ хийж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ санал боловсруулж танилцуулах

Дүүргийн Засаг даргын 2021 оны А/379 дүгээр захирамжаар дүүргийн Онцгой комиссын бүрэлдэхүүн, ажиллах журмыг шинэчлэн баталсан. Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд үерийн улмаас эвдэрсэн, нөхөж засварлах шаардлагатай 65 байршилд Нийслэлийн авто замын хөгжлийн газраас нөхөөс хийж, замын нөхцлийг сайжруулан ажиллаж байна.

Үерийн улмаас эвдэрч, машинтай болон явган зорчигч зорчиход хүндрэлтэй болсон дүүргийн 33 хорооны 64 гудамжинд  412 рейс хайрга дайрга асгаж, хусаж, тэгшилэх ажлыг 05 дугаар сарын 30-наас 06 дугаар 17-ны хооронд зохион байгуулсан.

90%

ТНААХ

ОБХ

 

Үер, усны далан суваг, хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй буусан айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд хяналт тавих, зөрчлийг арилгах, чөлөөлөх арга хэмжээг авах.

Дүүргийн Газар зохион байгуулалтын алба болон Онцгой байдлын хэлтэс, хороодтой хамтран 2, 9, 24, 25, 26, 35, 40, 41, 42 дугаар хороодын нутаг дэвсгэрт шар усны үер, далан суваг хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй суурьшсан 407 айл өрхүүдийг газрын албанаас тогтоосон Хадатын ам, Зээлийн энгэр, 361 гарам, Рашаант хэсэгт нүүлгэн шилжүүлэх талаар мэдэгдэх хуудас хүргүүлж ажилласан. Энэ ажлын хүрээнд 26 дугаар хорооны 9 өрх тогтоосон газарт нүүсэн.

50%

ТНААХ

ГЗБА

МХХ

ОБХ

 

Дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрлах үерийн далан сувгийн барилга, байгууламж, гуу жалга, авто замын үерийн усны шугам хоолой, сувгийг цэвэрлэж ус нэвтрэх чадварыг нэмэгдүүлж, орчны хог хаягдалгүй байлгах ажлыг зохион байгуулах.

Дүүргийн 19, 29 дүгээр хорооны үерийн далан сувгийн 56,250 м2 талбайг иргэдийн бүлгийн 52 хүний бүрэлдэхүүнтэйгээр цэвэрлэж, 48,9 тн хог хаягдлыг Нарангийн төвлөрсөн хогийн цэгт хүргэсэн.

Геодези Усны барилга байгууламжийн газартай хамтран дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 28 үерийн далан сувгийн лаг шаврыг цэвэрлэх ажлыг 04, 05 дугаар сард зохион байгуулсан.

90%

АБТТ

 

Инженерийн шугам, сүлжээ, үерийн хамгаалалтын барилга байгууламж, авто зам болон гүүрэн байгууламжийн зураг төслийг гүйцэтгэхдээ Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, харьяа байгууллагуудтай зөвшилцөж байх.

Сонгинохайрхан дүүрэгт 2021 онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр Инженерийн шугам, сүлжээ, үерийн хамгаалалтын барилга байгууламжийн чиглэлээр 2,2 тэр бум төгрөгийн төсөвт өртөг бүхий хөрөнгө оруулалтын ажил төлөвлөгдөн хэрэгжихээр байгаа бөгөөд даалгавар, зураг төсвийг нийслэлийн мэргэжлийн байгуулла болох ХБХГ, НХОГ ОНӨААТҮГ болон Геодизи усны барилга байгууламжийн газруудтай зөвшилцөн ажиллаж байгаа болно. 

100%

ТГХШХ

 

 

 

 

 

  ХЯНАСАН: ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

  ДАРГА                                                                     Д.ТӨМӨРБААТАР

 

  ХЯНАСАН: ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН

  ДАРГА                                                                    Т.СҮХБААТАР                                                                 

 

  НЭТГЭСЭН: ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН

  МЭРГЭЖИЛТЭН                                                    Б.МӨНХТУЯА