2021 ОНЫ 06 ДУГААР САРЫН 02-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН

УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ӨГСӨН

ҮҮРЭГ, ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ

2021 оны 06-р сарын 04

 

Үүрэг, даалгавар

Биелэлт

Гүйцэтгэлийн хувь

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/382 дугаар захирамжийн хүрээнд 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэлийг бүх шатанд хангуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.  

Захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөнд тусгах саналыг Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагууд болон хороодоос авч нэгтгэн дүүргийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, 6 бүлэг 61 заалттайгаар баталсан.

40%

ТНААХ

2

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд дүүрэг тус бүр сайжруулсан түлшний нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулах.

2021-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд сайжруулсан түлшний борлуулалтын цэгийг нэмэгдүүлэх, цаашид авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулан “Таван толгой түлш” ХХК-д санал авахаар хүргүүлсэн.

50%

АБТТ

3

Аж ахуйн нэгж, байгууллагуудын халдвар хамгаалалтын дэглэмийг мөрдүүлж, ариутгал, халдваргүйжилтийг сайтар хийлгэж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/357, А/380 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 06 дугаар сарын 02-13-ны өдрүүдэд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэгч 878 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалтыг хийж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажилласан.

90%

МХХ

ЦГ

4

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн  албан татвар, авто зам ашигласны төлбөр хураалтыг эрчимжүүлж, хуульд заагдсан хугацаа нийслэлд бүртгэлтэй бүх тээврийн хэрэгслийг татварт бүрэн хамруулж, замын сангийн орлого бүрдүүлэлтийг хангаж ажиллах.

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрт 2,4 тэрбум төгрөг төвлөрүүлж, 65 хувийн биелэлттэй байна. Дүүргийн хэмжээнд хамрагдвал зохих 108000 тээврийн хэрэгслээс 42343 тээврийн хэрэгсэл татвар төлсөн.

Татвар төлөлтийг нэмэгдүүлэх зорилгоор 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийн жолооч нарт “ЦАХИМААР  ТАТВАРАА ТӨЛЖ ЦАР ТАХЛААС СЭРГИЙЛЬЕ” уриа бүхий брошурыг тарааж, дүүрэгт бүртгэлтэй иргэн, аж ахуй нэгжийн 108000 тээврийн хэрэгслийн  дэлгэрэнгүй судалгааг гаргаж, хороодын зохион байгуулагч, хэсгийн ахлагч, хариуцсан татварын улсын байцаагч нарт хүргүүлэн татвар төлөлтийг нэмэгдүүлэх чиглэл өгсөн. 

70%

СТСХ

5

Нийтийн эзэмшлийн гудамж талбайд хогийн сав нэмж байршуулж, хулгайд болон эвдэж гэмтээхээс сэргийлж эзэнжүүлэх. Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, Сууц өмчлөлчдийн холбоодод байр орцны үүд, ойр хавьдаа хогийн савнууд байршуулах ажлуудыг зохион байгуулах. Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд ил задгай хог хаягдлыг хаяхгүй байхыг иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад уриалах, цэвэрлэх ажлуудыг зохион байгуулах. 

Дүүргийн нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн талбайд нийт 1191 сандал, 1012 хогийн сав байгаагаас засварлах шаардлагатай, 34 сандал, 13 хогийн савыг Сууц өмчлөгчдийн холбоодтой хамтран засварлаж, өнгө үзэмжийг сайжруулсан.

Нийтийн эзэмшлийн зам талбайд  4 байгууллагын 130 үйлчлэгч  өдөр бүр  ажиллаж, нийт 2,822,817 м2 талбайн хог хаягдлыг цэвэрлэн 12 рейсээр 58,9 тн хог хаягдлыг Нарангийн төвлөрсөн хогийн цэгт хүргэсэн.  

Хог хаягдлыг ил задгай хаяхгүй байх, цэвэр орчныг бүрдүүлэх, хэвшүүлэх зорилгоор 30,000 ширхэг уриалгыг дүүргийн 43 хорооны иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад хүргүүлсэн.

90%

ТНААХ

АБТТ

6

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2021 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД:

1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгууль 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 07:00-22:00 цагийн хооронд санал авах тул бэлтгэл ажлыг сайтар хангах.

2. Санал авах байр болон хуульд заасан бусад шаардлагатай зүйлсийг сонгуулийн төв байгууллагаас баталсан зааврын дагуу хуулийн хугацаанд бэлэн болгох. 

Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны 23 дугаар тогтоолын дагуу дүүргийн Засаг даргын 2021 оны А/270 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж 102 хэсгийн хороодын санал авах байрны бэлэн байдлыг бүрэн хангаж ажилласан.

100%

ЗДТГ

ТЗУХ

7

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2021 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД:

3. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 09:00-20:00 цагийн хооронд санал авах тул холбогдох журмын дагуу бэлтгэл ажлыг сайтар хангах.

4. Санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл, урлаг, үзвэр, спорт зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байх

5. Сонгуулийн өдрүүдэд нийслэлийн иргэдийн амгалан тайван байдлыг хангах, хулгайн болон бусад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулж ажиллах

6. Сонгуулийн өдөр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний ачаалал ихтэй уулзваруудад зохицуулагч ажиллуулах, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн иргэдийг хүндрэлгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх.

7. Сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах үеэр Коронавируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих, дэмжлэг үзүүлэхээр байгуулагдсан ажлын хэсэг хэрэгжилтийг сайтар хангаж ажиллах.

3. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн зөөврийн санал авах 189 ширхэг битүүмжилсэн саналын хайрцгийг 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, холбогдох журмын дагуу зохион байгуулж ажилласан. 2021.06.03-ны өдөр СЕХ-той хамтран зөөврийн битүүмжилсэн хайрцагаар санал авахтай холбоотой асуудлаар цахим сургалтыг зохион байгуулсан.

4. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлд заасны дагуу санал авах өдөр хориглох үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудад албан мэдэгдэл, шаардлага хүргүүлж, хяналт тавьж ажилласан.  

5. Дүүрэг дэх Цагдаагийн газраас сонгуулийн өдрүүдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авто болон явган эргүүлийн хуваарь томилгоог гаргаж ажилласан.

6. Сонгуулийн санал авах өдөр 102 хэсгийн хороодод хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах зохицуулагчаар  дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс 33 алба хаагч санал авах хэсгийн хороодын орчим болон ачаалал ихтэй гудамж, замуудад замын хөдөлгөөний ачаалал түгжрэл үүсэхээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр үүрэг гүйцэтгэж ажилласан.

7. Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу сонгуулийн 102 хэсгийн хороодын байранд коронавируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмд хяналт тавьж дүүрэг дэх Онцгой байдлын хэлтсээс 102 алба хаагчийг томилон ажиллуулсан.

90%

ЗДТГ

ТЗУХ

 

 

 

 

  ХЯНАСАН: ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

  ДАРГА                                                                     Д.ТӨМӨРБААТАР

 

  ХЯНАСАН: ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН

  ДАРГА                                                                    Т.СҮХБААТАР                                                                 

 

  НЭТГЭСЭН: ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН

  МЭРГЭЖИЛТЭН                                                    Б.МӨНХТУЯА