Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/216 дугаар захирамжийн дагуу нийслэлийн төсвийн орлого бүрдүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлж, орлогын бааз суурийг нэмэгдүүлэх, мэдээллийн нэгдсэн сан үүсгэж ажиллах.

Нийт

байгууллагууд

2

Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх, тархалтыг бууруулах зарим арга хэмжээний тухай” А/221 дүгээр захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулж, нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангаж, иргэдэд, сурталчлан, анхааруулга, зөвлөмж, сэрэмжлүүлгийг шуурхай мэдээлж ажиллах.

НХХ

ХХҮХ

ОБХ

МХХ

ЦГ

ЭМТ

ХМОНХТ

3

Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Иргэдийн амьдрах орчныг сайжруулах зарим арга хэмжээний тухай” А/177 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, гомдлыг шуурхай барагдуулах, гомдлын дагуу газар дээр ажиллаж, зөрчлийг арилгуулсан талаар долоо хоног тутамд танилцуулах.

ТНААХ

ГЗБА

МХХ

4

Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, авто зам болон ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн тоглоомын талбай, гэр хороолол, орон сууцны хорооллын гудамж талбайд ил задгай кабелийн болон цахилгааны утасны аюулгүй байдлыг хангуулж, газар дээр ажиллаж зөрчлийг арилгах ажлуудыг зохион байгуулах.

ТНААХ

ГЗБА

МХХ

ОБХ

5

Дүүргийн нутаг дэвсгэрт байгаа өнгө үзэмжгүй, эвдэрч гэмтсэн самбаруудыг цэгцлэх, стандарт, норм, дүрмийг мөрдүүлэх ажлуудыг газар дээр нь ажиллаж зөрчлийг арилгуулах.

ТНААХ

МХХ

6

Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг “Халдварын эсрэг хамтдаа” уриан дор нөлөөллийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, аж ахуйн нэгж, байгууллага, объектод тавих хяналт тавих, халдварын тархалтыг бууруулах арга хэмжээ авах.

НХХ

ХХҮХ

МХХ

ОБХ

ХМОНХТ

 

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС