Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 43 дугаар тогтоолын дагуу төрийн сангийн гүйлгээнд тогтмол хяналт тавих, бараа материал, эд хогшил, урсгал засварын зардлуудыг бууруулах, татварын орлогын төлөвлөгөөг жигд хангаж, орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлж ажиллах.

СТСХ

2

Дүүргийн Засаг дарга нар гэрийн тусгаарлан ажиглах үйл ажиллагаанд биечлэн хяналт тавих, ажлын уялдааг сайжруулах, улс, нийслэлийн Онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангуулж, зөрчил дутагдал гаргахгүй байхад анхаарч ажиллах.

НХХ

ЭМТ

ОБХ

МХХ

ЦГ

3

Дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хүүхдийн тоглоомын талбайн хяналтыг сайжруулж, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх, хүүхэд, өсвөр үеийнхний бөөгнөрөл үүсэхээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах.

НХХ

АБТТ

ТНААХ

МХХ

 

4

Худалдан авах ажиллагааны үйл ажиллагааг хууль, дүрэм журмын хүрээнд ил тод нээлттэй, иргэдийн төлөөлөл, хэвлэл мэдээлэл, олон нийтийг оролцуулан зохион байгуулах, худалдан авах ажиллагааны явцыг танилцуулах.

ТГХШХ

ХААА

5

Нутгийн захиргааны нийт байгууллагууд 1 дүгээр улиралд хийсэн ажлуудаа дүгнэж, холбогдох журмын дагуу тайлагнах.

ТЗУХ

6

Мал, амьтны халдварт, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлтгэл ажлыг сайтар зохион байгуулах.

ХААТ

МХХ

ОБХ

7

Нийслэлийн нутаг дэвсгэрт ил задгай болон цасан доор дарагдсан хог хаягдлыг цэвэрлэх цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах.

АБТТ

ТЦҮ-ОНӨААТҮГ

ТҮТ- ОНӨААТҮГ

8

Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртээ коронавируст болон бусад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ариутгал, халдваргүйтгэлийг хийх ажлуудыг зохион байгуулах

НХХ

ХХҮХ

АБТТ

МХХ

9

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/121 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг ажлаа эрчимжүүлж, нийслэлийн суурьшлын бүсэд зөвшөөрөлгүй болон нийтийн эзэмшлийн гудамж талбайг түрж барьсан барилгуудыг цэгцлэх, дүгнэлт, саналаа танилцуулах.

ХЭЗХ

ТНААХ

МХХ

ГЗБА

10

Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Иргэдийн амьдрах орчныг сайжруулах зарим арга хэмжээний тухай” А/177 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж өнгө үзэмжгүй хашааг буулгах, барилгын ажлын гаднах талбайн орчны аюулгүй байдлыг хангуулж, стандарт норм, дүрмийг мөрдүүлэх.

ТНААХ

ГЗБА

МХХ

   

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС