Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны “Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 43 дугаар тогтоолын хэрэгжилтийг заалт тус бүрээр хангаж ажиллах

Нийт

байгууллагууд

2

Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Төсвийн хуваарь батлах тухай” А/10 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, төсвийн орлогыг нэр төрлөөр бүрдүүлж ажиллах.

СТСХ

ТХ

3

Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/75 дугаар захирамжийн хэрэгжилтийг заалт тус бүрээр ханган ажиллах.

СТСХ

ТХ

ЦГ

4

Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Коронавируст халдварын /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/161 дүгээр захирамжийн хэрэгжилтийг заалт тус бүрээр ханган ажиллах. /Нийт байгууллагуудын удирдлагууд/

НХХ

ОБХ

МХХ

ЦГ

ЭМТ

5

1800-1200 дугаар утас, CallCenter-т иргэдээс ирж буй санал хүсэлт, гомдлуудыг холбогдох байгууллагууд хурдан шуурхай шийдвэрлэж ажиллах.

Нийт

байгууллагууд

6

Нутгийн захиргааны нийт байгууллагууд цахимаар ажиллаж байгаа ажилтан албан хаагчдынхаа ажлын бүтээмж, үр дүнг сайжруулж, тогтмол хяналт тавьж ажиллах.

Нийт

байгууллагууд

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС