Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/-ыг сурталчлан таниулах, сургалтуудыг зохион байгуулж ажиллах.

ХЭЗХ

2

“Коронавируст халдвар (КОВИД-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-тай нийцүүлэн харьяа нутаг дэвсгэрийн онцпогтой уялдуулж шаардлагатай заавар, зөвлөмжийг боловсруулж мөрдөх, сурталчлан таниулах, хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага зохицуулалтаар хангах, төрийн байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, алба хаагчдын 50 хүртэл хувийг цахимаар ажиллахаар хуваарь, төлөвлөгөө гарган хүний бөөгнөрөл үүсгэхээс урьдчилан сэргийлж ажиллах.

ЗДТГ

ОБХ

МХХ

 

3

Улсын Онцгой комиссын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Түр журам, заавар батлах тухай” 20 дугаар тушаалын хэрэгжилтийг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах.

ЗДТГ

МХХ

ЭМТ

ОБХ

ЦГ

4

Нийслэлийн Засаг даргын 2021 оны "Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" А/108 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллах.

ЗДТГ

ЭМТ

МХХ

ОБХ

ЦГ

5

Нутгийн захиргааны нийт байгууллагууд дүрмээр хүлээсэн үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээ хүссэн иргэн, аж ахуйн нэгжийг халдвар хамгааллын дэглэм, түр дүрэм журмыг хангуулж ажиллах.

Нийт

байгууллагууд

6

Нийслэлийн иргэдийн аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор Улаанбаатар хотод гарсан гэмт хэргийн төрөл, хугацаа, байршлын мэдээллийг нийслэлийн Орон зайн дүн шинжилгээний системд байршуулах, баяжуулалтыг тогтмол хийж ажиллах.

ЗДТГ

ЦГ

7

Барилгын болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, хууль тогтоомж, стандартын шаардлагыг хангуулах, хуулийн дагуу хяналт тавьж ажиллах.

ЗДТГ

МХХ

 

8

Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ажлын хүрээнд барилгын ажлын гаднах талбайн орчны аюулгүй байдлыг сайтар хангуулах, хяналт тавьж ажиллах.

ЗДТГ

МХХ

ГЗБА

9

Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлуудыг шуурхай зохион байгуулж ажиллах.

ЦГ

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС