Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

     

1

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийг холбогдох хууль тогтоомжийн дагуу өргөн барих, ажлын хэсгээс хуулийн төслийн хэлэлцүүлгийн бэлтгэлийг хангаж, албан хаагчдыг идэвхтэй оролцуулж саналыг тусгаж ажиллах.

ХЭЗХ

2

Коронавируст /Ковид-19/ цар тархалтын түвшин тогтоох, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах түр журам”, “Коронавируст /Ковид-19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-ын хэрэгжилтийг салбар бүрээр сайтар хангаж, хяналт тавьж ажиллах.

НХХ

Бүх байгууллагууд

3

Халдварын тохиолдол бүртгэгдсэн, халдвар тархах эрсдэлтэй нутаг дэвсгэрт иргэдийн хөдөлгөөн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны хүрээ, хязгаар тогтоож, шаардлагатай тохиолдолд хорио цээр, хязгаарлалтын дэглэмд шилжүүлж халдвар хамгааллыг чанд мөрдүүлж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар/

НХХ, МХХ, ОБХ, ЦГ

Эрүүл мэндийн байгууллагууд

4

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаа дууссаны дараа шууд болон шууд бусаар харилцах байгууллагууд хэрхэн ажиллах журмыг тодорхой болгох, худалдааны захын удирдлагуудтай уулзалт зохион байгуулах, аж ахуйн нэгж, байгууллагын халдвар хамгааллын горим, дэглэмийг мөрдүүлэх, иргэдийн хөдөлгөөний мэдээллийг QR код ашиглан бүртгэлжүүлэх, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж ажиллах.

ХХҮХ

5

Иргэдийг вакцинжуулах ажлын бэлтгэлийг сайтар хангах, Эрүүл мэндийн яамтай харилцан уялдаатай ажиллах.

НХХ

МХХ

ЭМТ

НЭ

6

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 27 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/85, А/86, А/87 дугаар захирамж, шийдвэрийн хэрэгжилтийг дүгнэж, байгууллага болгон хийсэн ажлын тайлан, зарцуулсан санхүүгийн зардал тооцоог нарийвчлан гаргаж Нийслэлийн Онцгой комисст хүргүүлэх.

НХХ

ХХҮХ

ОБХ

МХХ

 

7

Шар усны үер, булгийн болон хөрсний ус, халиа дошингоос урьдчилан сэргийлэх, үүссэн нөхцөл байдлыг шуурхай арилгах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, далан сувгийн цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах.

ТНААХ, АБТТ

8

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай хог хаягдлын цэвэрлэгээ болон авто замын эвдэрч гэмтсэн тэмдэг, тэмдэглэгээ, хайс хашлагыг засварлах, сэргээх ажлыг зохион байгуулах.

ТНААХ, АБТТ

9

“Хүн ам, өрхийн мэдээллийн систем”-д “Нэг хаалга нэг шинжилгээнд” хамрагдсан иргэд, өрхийг бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулах.

НХХ, Статистикийн хэлтэс

10

Нийт байгууллагууд дотоод удирдлагын “UB ERP” системд “КОВИД-19” шинжилгээнд хамрагдсан байгууллагынхаа албан хаагчдын мэдээлэл болон гэр бүлийн гишүүдийг бүртгэлжүүлэх ажлыг яаралтай дуусгах.

ТЗУХ

11

Нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагууд албан хаагчдынхаа харилцаа, хандлага, ёс зүйд анхаарах, төрийн үйлчилгээ хүссэн иргэн, аж ахуй нэгжид найрсаг хандаж, үйлчилгээг түргэн шуурхай хүргэж ажиллах.

/Нийт байгууллагууд/

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС