Эрх зүйн үндэслэл:

            Монгол улсын “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”-ийн 4.7, 4.8 дахь

заалт, “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”-ийн 14.1.4, 5.5.38  13.13.3 дүгээр заалт, “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн 35 дугаар зүйлийн 35.2, 35.3 дахь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 71 дүгээр тогтоолын 2.5, 3.2, 3.6 заалт, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 198-р тогтоолын 1.4 заалт, НИТХ- ын Тэргүүлэгчдийн 2009 оны 63-р тогтоол:

 

 

Гадна хаяг фасад дээрээ согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт эрхэлдэг

аж ахуйн нэгжийн лого тэмдэг, согтууруулах ундаа болон тамхины нэр, зураг байршуулаагүй байх.

Даавуун болон цаасан тор уутыг үйлчилгээндээ нэвтрүүлсэн байх.

Хот тохижилт, цэвэрлэгээний талаар албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн дагаж мөрдөх журмыг хэрэгжүүлсэн байх.

Бүрдүүлэх материалын жагсаалт:

1. Тусгай зөвшөөрөл хүссэн албан тоот (эрхлэх үйлчилгээний төрөл, оноосон нэр, байршил, хаяг, харилцах утас, факсыг тодорхой дурдах)

2. Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

3. Мэргэжлийн хяналтын газраас тухайн үйлчилгээний чиглэлээр ажлын байрандаа гаргуулсан улсын байцаагчийн болон ажлын байрны дүгнэлт (2008 оны 1 сараас хойш авсан)

4. Худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний стандартын шаардлагыг дүгнэсэн стандартын хуудасны хуулбар

5. Тухайн дүүргийн Худалдаа, үйлчилгээний хэлтэстэй хийсэн гэрээний хуулбар

6. Тухайн ажлын байранд гарсан онцгой байдлын газрын галын дүгнэлт