СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ

АЖ АХУЙН ТООЦООТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ЗАХИРЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйл, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн дараах албан тушаалын сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд мэдээлж байна. 

 

 

Зарлагдаж буй албан тушаал

-Дүүргийн “Тохижилт, цэвэрлээ, үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын захирал /Албан тушаалын тодорхойлолтыг хавсаргав/

 

            Бүртгэл:

Албан тушаалын тодорхойлолтод заасан боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг хангасан иргэн дараах материалыг бүрдүүлэн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 13:00-14:00 цагт хооронд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын 106 тоот өрөөнд ирүүлнэ. Үүнд:

-Өргөдөл

-Иргэний үнэмлэхийн хуулбар, цахим лавлагаа

-Төрийн албан хаагчийн анкет А, Б хэсэг

-Боловсрол, мэргэжлийн дипломын хуулбар, цахим лавлагаа

-Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (e-mongolia.mn-ээс лавлагаа авах)

-Цэргийн үүрэгтний үнэмлэх хуулбар

-Магадлан итгэмжлэгдсэн эмнэлгийн үзлэгээр орсон эрүүл мэндийн хуудас

-Ял шийтгэлтэй эсэх лавлагаа

-Ажил байдлын тодорхойлолт /Өмнө нь ажиллаж байсан байгууллагаас гаргуулах/

-Бусад материалыг бүрдүүлэн

 

            Сонгон шалгаруулалт зохион байгуулах хугацаа, байршил:

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нутгийн удирдлагын ордны 804 тоот өрөөнд 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 15:00 цагт эхэлнэ.

 

            Дэлгэрэнгүй мэдээллийг 99051192 дугаараас лавлана уу.

 

 Ажлын байрны тодорхойлолтыг энд дарж үзнэ үү.

 

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР