2023.06.19                                                                                                        Улаанбаатар хот

 

Дүүргийн Засаг даргын Тамгын газарт 2023 оны 6 дугаар сард гарсан төрийн захиргааны албан тушаалын дараах сул орон тооны захиалгыг Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлд хүргүүлэхээр ажиллаж байна. Үүнд:

 

1.Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга-1 /Албан тушаалын тодорхойлолтод заагдсан шаардлагыг хангасан байх/

2.Агаарын бохирдолтой тэмцэх тасгийн Агаар орчны бохирдол хариуцсан мэргэжилтэн-1 /Албан тушаалын тодорхойлолтод заагдсан шаардлагыг хангасан байх/

3.Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн Худалдаа, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн-1 /Албан тушаалын тодорхойлолтод заагдсан шаардлагыг хангасан байх/

 

Мөн Засаг даргын Тамгын газарт төрийн үйлчилгээний дараах албан тушаалд ажилтан шалгаруулж авна. Үүнд:

1.Архивын хэлтсийн Албан хэрэг хөтлөлтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн-1

2.Архивын хэлтсийн Архивч-операторч-1

3.Архивч-зааварлагч, арга зүйч-1

4.Аж ахуйн тасгийн Үйлчилгээ зохион байгуулалт хариуцсан-1 /түр орон тоо/

5.Санхүүгийн тасгийн Материал, хангамжийн нягтлан бодогч-1

6.Үндсэн хөрөнгийн нярав-1

7.Санхүүгийн тасгийн Хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сан, тохижилтын санхүүжилт хариуцсан нягтлан бодогч-1 /түр орон тоо/

 

Төрийн үйлчилгээний дээрх албан тушаалд ажиллах сонирхолтой иргэд дараах материалыг бүрдүүлэн Засаг даргын Тамгын газрын 104 тоотод ирж уулзана уу. Үүнд:

-Өргөдөл

-Иргэний үнэмлэхийн хуулбар, цахим лавлагаа

-Төрийн албан хаагчийн анкет А, Б хэсэг

-Боловсрол, мэргэжлийн дипломын хуулбар, цахим лавлагаа

-Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (e-mongolia.mn-ээс лавлагаа авах)

-Цэргийн үүрэгтний үнэмлэх хуулбар

-Ял шийтгэлтэй эсэх лавлагаа

-Ажил байдлын тодорхойлолт /Өмнө нь ажиллаж байсан байгууллагаас гаргуулах/

-Бусад материалыг бүрдүүлэх.

 

 

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР