УИХ-н гишүүн Х.Нямбаатарын санаачлага дэмжлэгтэйгээр Тайвань улсын нарийн мэргэжлийн эмч нарын баг СХД-ийн иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, шинжилгээ хийж байна.

Мөн иргэдэд улирлын гаралтай өвчлөлөөс урьдчилан сэргийлэх сурталчилгаа хийн санамж тараалаа.

Нарийн мэргэжлийн эмч нар өнөөдөр дүүргийн 5-р хороонд ажиллаж байна. Маргааш 26-р хороонд ажиллах юм. Иргэд та бүгдийг эмчийн үзлэгтээ идэвхтэй хамрагдахыг урьж байна.