Дүүргийн маань Ирээдүй цогцолбор 1-р ахлах сургууль, 104, 106, 107, 122, 123 дугаар сургуулиудын төгсөх ангийн 360 гаруй хүүхэд Олон улсын хүүхдийн "Найрамдал" зусланд тав хоног "Монгол бахархал" хөгжлийн хөтөлбөрт хамрагдлаа. Дүүргийн бүх сургуулийн ахлах ангийн хүүхдүүдэд Монгол бахархал болох үндэсний өв соёл, уламжлал, ёс заншлыг өвлүүлэн үлдээх зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.

     Мөн ЭЕШ-д бэлтгэн математик, монгол хэл, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээр сургуулийн багш нар тусгайлан хичээл зааж төгсөх ангийн сурагчдыг бие биетэйгээ танилцах, уламжлалт өв соёлын талаар суралцах, өөрсдийгөө хөгжүүлэх боломж олгож байна.

     Монгол бахархал хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд маань шүрэн урлал, арьсан урлал, IQ, морин хуур, монгол гэр барих, шавар урлал, Монгол орон гэсэн сургалтуудад маш богино хугацаанд амжилттай суралцлаа. Монголын маань ирээдүй болсон сурагчиддаа амжилт хүсье.