Дүүргийн хэмжээний борлуулалтын цэгүүдэд сайжруулсан түлшний хомсдол үүсэхээс сэргийлж 5 хорооны 64 орон тооны бус байцаагч нар Баянхошууны Хилчин хотхоны дундын бөөний төвд 32 тонн түлш савлах ажлыг зохион байгууллаа. Ингэснээр Баянхошуу бүсийн хороодын жижиглэнгийн цэгүүд сайжруулсан түлшээр бүрэн хангагдаж байна.