Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо буюу 5 шард байрлах 55-р цэцэрлэгийн байрны ашиглалтын хугацаа дууссан тул нураан шинээр барих ажлыг эхлүүлсэн. Тэгвэл уг цэцэрлэгийн барилгын ажил дуусч, өнөөдөр нээлтээ хийлээ. Тус цэцэрлэгт 10 бүлгийн 350 хүүхэд хүмүүжиж байна.