Он гарсаар улсын хэмжээнд  нийт 768 удаагийн объектын гал түймэр гарч, түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ. Үүний 9 нь том хүн, 2 нь хүүхэд байна.  Түймрийн шалтгаан нөхцлийн дийлэнх хувь нь айл, өрхүүдэд ашиглагдаж байгаа пийшин, зуухны гэмтэл, хэт галлагаа, ил задгай асгасан цогтой үнс нурам, хараа хяналтгүй орхисон бага насны хүүхэд, иргэдийн болгоомжгүй үйл ажиллагаа, зориулалтын бус цахилгааны утасны ашиглалт, цахилгаан хэлхээний хэт ачаалал зэргээс үүдэж байна.