Сонгинохайрхан дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2023.06.21/ болж өнгөрлөө. Зөвлөгөөнөөр дүүргийн удирдах ажилтнууд өнгөрсөн долоо хоногийн үүрэг даалгаврын хэрэгжилт, ажлын явцын талаар тайлагнаж санал бодлоо солилцлоо. Харин өнөөдрийн зөвлөгөөнөөр СХД-ийн Засаг даргын орлогч Д.Ундармаа дараах үүрэг даалгавруудыг холбогдох удирдлагуудад өглөө.
-Авто зам, явган хүний замын засвар, шинэчлэл, тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх
-2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, инженерийн шугам, сүлжээний ажлуудыг эрчимжүүлж ажиллах
-Авто замын хайс, хашлага, тэмдэг тэмдэглэгээг стандартын дагуу будаж засварлах
-Дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, ажлын чанар, стандартад хяналт тавьж ажиллах зэрэг үүргийг даалгалаа.