Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл

мэндийн орон тооны бус салбар зөвлөл

 байгуулах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1, 11.2.3 дахь заалт, Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/502 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.“Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн орон тооны бус зөвлөл”-ийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, чиг үүргийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

2.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулан баталж, үр дүнг  дүүргийн Засаг даргын зөвлөлд тайлагнахыг Орон тооны бус салбар зөвлөл (Д.Ундармаа)-д үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>