Журам батлах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 16 дугаар зүйлийн 16.5.5, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт,  дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2020 оны 03/01, 2023 оны 13/02 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Гэрлэх ёслолын өргөөний иргэдэд үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааны журмыг хавсралтаар баталсугай.

 

            2.Энэ захирамжтай холбогдуулан байгууллагын дүрэмд өөрчлөлт оруулж журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Жаргалант тосгоны Соёлын ордон (Р.Мөнхсүрэн)-д даалгасугай.

 

            3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д үүрэг  болгосугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>