Тогтоосон хугацаанд хурдан морины

уралдаан зохион байгуулахыг хориглох

тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, 66 дугаар зүйлийн 66.1, Хүүхдийн эрхийн конвенцийн 6 дугаар зүйлийн 6.2, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 17 дугаар зүйлийн 17.1.2, Засгийн газрын 2019 оны “Хурдан морины уралдааны талаар авах зарим арга хэмжээний тухай” 57 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Засгийн газрын баталсан тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх, хүүхдийн эрхийг хангах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд жил бүрийн 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаа зохион байгуулах, оролцохыг хориглосугай.

 

2.Өвөл, хаврын байгаль цаг агаарын таагүй нөхцөл байдал морины уралдааны үед үүсч болох болзошгүй сөрөг нөлөө, үр дагаварыг олон нийт, уяач, эцэг, эхчүүдэд сурталчилж ажиллахыг “Хүйн Холбоо” морин спорт уяачдын холбоо, 21, 32 дугаар хорооны Засаг дарга нарт үүрэг болгосугай.

 

3.Захирамжийн хэрэгжилтийг ханган ажиллахыг Цагдаагийн газар  (Х.Ууганбаяр), Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс (Н.Хөхөө), хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа) нарт даалгасугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>