Мал, амьтны гоц халдварт болон халдварт,

шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх зарим арга

 хэмжээний тухай

 

 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.13, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 6 дугаар зүйл, 9 дүгээр зүйлийн 9.4, 9.5, 9.6, 9.8, 34 дүгээр зүйлийн 34.2.2.1, 34.2.4, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2.дахь заалт, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2023 оны А/19 тушаал, Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/211 дугаар захирамж, Нийслэлийн Мал эмнэлгийн газрын даргын 2023 оны А/09 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Дүүргийн Мал бүхий хороодын нутаг дэвсгэрт байгаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөөг 1 дүгээр, Гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2 дугаар, Шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөөг 3 дугаар, Лабораторийн тандалт шинжилгээ хийх төлөвлөгөөг 4 дүгээр, Халдваргүйтгэлийн арга хэмжээний төлөвлөгөөг 5 дугаар, Мал эмнэлгийн арга хэмжээг зохион байгуулахад шаардагдах зардлыг тооцоог 6 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

2.Бусад аймаг, сум, дүүргийн нутаг дэвсгэрээс шилжин ирсэн мал, амьтныг бүртгэж, Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамруулахыг Хөдөө аж ахуйн тасаг (С.Мижиддорж)-т, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулан, тов тогтоож, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлгийн тасаг (М.Бүжинлхам)-т, дархлаажуулалтын товыг малчин, амьтан маллагч нарт зарлан мэдээлэхийг 21, 32, 33, 34 дүгээр хорооны Засаг дарга нарт, Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг холбогдох заавар, журмын дагуу хугацаанд нь хэрэгжүүлэхийг Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж (Буянхөхий ХХК, Бамбуу ХХК, РЭЗ ХХК)-ийн захирал нарт тус тус үүрэг болгосугай.

 

3.Урьдчилан сэргийлэх арга хэмжээнд шаардагдах 5,796,215 (Таван сая долоон зуун ерэн зургаан мянга хоёр зуун арван тав) төгрөгийг Орон нутгийн хөгжлийн сангийн Малын тоо толгойн албан татварын орлогоос гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

4.Захирамжийн хэрэгжилтийг хангуулж, үр дүнг танилцуулахыг Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д даалгасугай.

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                   Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>