Сургалт зохион байгуулах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 заалт, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03/01 тоот тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд төрийн үйлчилгээг хүргэх, мэдлэг олгох, хөгжүүлэх “Мэдлэгийг хандлагаар чиглүүлье” цогц сургалтыг Баянхошуу, толгойт бүсийн хөгжлийн төвийн үйлдвэрлэл эрхлэгчдэд 2023 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулсугай.

 

2.Сургалтын удирдамжийг 1 дүгээр, шаардагдах зардлын тооцоог 2 дугаар, сургалтын хөтөлбөрийг 3 дугаар хавсралтаар баталж, 2,000,000 (хоёр сая) төгрөгийг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж үр дүнг танилцуулахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс (Ж.Дуламсүрэн)-т, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч(Д.Ундармаа)-д үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>