Олон улсын сувилагч нарын өдрийг

угтсан арга хэмжээ зохион байгуулах тухай

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дүгээр зүйлийн 66.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5, Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйл, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоол, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2020 оны 03/01, 2021 оны А/36 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Олон улсын сувилагч нарын өдрийг угтан сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, сайжруулах, шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд идэвх, санаачилгатай ажилласан сувилагч нарыг мөнгөн шагналаар урамшуулсугай. 

 

            2.Сувилагч нарын нэрс, мөнгөн дүнг хавсралтаар баталж, шаардагдах 15,000,000 (Арван таван сая) төгрөгийг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн зардлаас гаргахыг Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

            3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, тайлагнаж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

 

Захирамж

 

<< < 1 > >>