Хууль сурталчлах арга хэмжээ

зохион байгуулах тухай

 

2022.01.24                                          Дугаар A/22                                 Улаанбаатар хот

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, Хууль тогтоомжийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Монгол Улсад Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн  хүрээнд Үндсэн хуулийг олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээг 30 хоногийн хугацаанд хавсралт дахь ерөнхий төлөвлөгөөний дагуу зохион байгуулсугай.

 

2.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, Үндсэн хуулийг сурталчлан таниулах арга хэмжээ зохион байгуулах төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэхийг дүүргийн Засаг даргын Тамгын газар болон эрхлэх асуудлын харьяа байгууллагын дарга, захирал, хороодын Засаг дарга нарт үүрэг болгосугай.

 

3.Хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөөг 1 дүгээр, зардлын тооцоог 2 дугаар хавсралтаар баталж, шаардагдах 3,180,000 (Гурван сая нэг зуун наян мянга) төгрөгийг Тамгын газрын төсвөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

4.Захирамжийн хэрэгжилтийг хангаж үр дүнг тооцон ажиллахыг Хууль, эрх зүйн хэлтэс (Д.Амарбаясгалан)-т даалгасугай

 

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>