Ерөнхий эргүүл, жижүүр томилох

Тухай

 

2022.01.24                                          Дугаар A/27                                 Улаанбаатар хот

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Сайжруулагч хэмээн усан бар жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний буюу цагаан сарын баярын өдрүүдэд дүүргийн хэмжээнд ажиллах ерөнхий эргүүл, жижүүрийг 2022 оны оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас 2022 оны 02 дугаар сарын 07-ний өдрийн 09:00 цаг хүртэл томилон ажилуулсугай .

 

2.Баярын өдрүүдэд дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хяналт тавих ерөнхий эргүүл, жижиүүрийн хуваарийг 1 дүгээр, шаардагдах зардлын тооцоог 2 дугаар хавсралтаар баталж, 120,000 (Нэг зуун хорин мянга) төгрөгийг Тамгын газрын төсвөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.         

 

3.Баярын өдрүүдэд хариуцлагатай жижүүр, эргүүл томилон ажиллуулж, биелэлтийг илтгэх хуудсаар 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн дотор Хууль, эрх зүйн хэлтэст ирүүлэх, дүүргийн төрийн болон орон нутгийн өмчит байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дарга, захирал, хороодын Засаг дарга нарт үүрэг болгосугай.

 

4.Дүүргийн нутаг дэвсгэрийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, төв болон орон нутгийн чанартай авто замын хөдөлгөөнд тогтмол хяналт тавьж, гэмт хэрэг, зөрчил болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн нөхцөл байдал үүссэн үед ард иргэдийн амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгийг авран хамгаалах ажлын шуурхай зохион байгуулах, бэлэн байдлыг хангаж ажиллахыг Онцгой байдлын хэлтэс (А.Алтансүх), Цагдаагийн газар (Д.Батчулуун), Мэргэжлийн хяналт (С.Болорцэцэг), Эрүүл мэндийн төв (Ч.Өнөрсайхан), Тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээ ОНӨААТҮГ (Б.Баттулга), Тээвэрлэлт үйлчилгээний төв ОНӨААТҮГ (Б.Батжаргал), Охь мандал ХХК (Б.Жавзан), Грэйт роуд ХХК (Б.Гансүх), Улаанбаатар шинэчлэл ХХК (М.Түвдэндорж), Хэрэглэгчид үйлчлэх төв (Ц.Мөнхтогоо)-д тус тус даалгасугай.

5.Захирамжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, үр дүнг танилцуулж ажиллахыг дүүргийн Засаг даргын Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч (Э.Ууганцэцэг)-д үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                                  Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>