2021 оны 04 сарын 26 өдөр                    Дугаар А/290                                  Улаанбаатар хот

 

 

Гамшгаас хамгаалах бүх нийтийн

бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан

авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5. “в”, 29.1.6 “а”, “ж”, “л”, 29.2, 39 дүгээр зүйл, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7, 32 дугаар зүйлийн 32.1.8, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэг, Засгийн газрын 2021 оны 105 дугаар тогтоол, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тогтоол, Улсын Онцгой комиссын 2021 оны 02 дугаар тогтоол, Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 18, 21, 31, 37 дугаар тушаал, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 64 дүгээр тогтоол, нийслэлийн Засаг даргын 2021 оны А/313 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалтыг хязгаарлах, бууруулах, дархлаажуулалтыг нэмэгдүүлэх, үр дүнг дээшлүүлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сунгасантай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 1 дүгээр, хязгаарлалт тогтоохгүй үйл ажиллагааны жагсаалтыг 2 дугаар хавсралтаар баталсугай.

 

            2.Үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлж, тайлагнаж ажиллахыг дүүргийн Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар), Эрүүл мэндийн төв (Ч.Өнөрсайхан), Нэгдсэн эмнэлэг (Ц.Олонбаяр/), Цагдаагийн газар (Г.Цэргийнхүү), Онцгой байдлын хэлтэс (А.Алтансүх), Мэргэжлийн хяналтын хэлтэс (С.Болорцэцэг), хороодын Засаг дарга нарт үүрэг болгосугай. 

 

3.Дүүргийн хэмжээнд гэрээр эмчлэгдэж, тусгаарлагдаж байгаа иргэдийн бүртгэл хяналтыг сайжруулах, иргэдэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх зөвлөмж, зөвлөгөөг өгч, эмнэлгийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэж ажиллахыг Эрүүл мэндийн төв (Ч.Өнөрсайхан), өрхийн эрүүл мэндийн төв, хороодын Засаг дарга нарт даалгасугай.

 

            4.Цаг үеийн нөхцөл байдалд шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэхийг Санхүү, төрийн сангийн хэлтэс (Д.Батцэцэг), үйл ажиллагаатай холбоотой зардлыг тухай бүр батлуулж, дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

            5.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, төлөвлөгөөнд тусгагдсан үйл ажиллагааг шуурхай зохион байгуулахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар), Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагын удирдлагууд, хороодын Засаг дарга нарт, нэгдсэн удирдлагаар ханган, цаг үеийн нөхцөл байдалтай уялдсан арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг Онцгой комиссын шуурхай штабын дарга(Э.Ниндэв)-д тус тус үүрэг болгосугай.

 

            6.Энэ захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2021 оны А/266 дугаар захирамжийг хүчингүйд тооцсугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ


Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2021 оны 04-р сарын 26-ны өдрийн

А/290-р захирамжийн 1 дүгээр хавсралт

 

 

БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛСЭН ХУГАЦААНД АВЧ

 ХЭРЭГЖҮҮЛЭХ ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ

                                                                                                                         

 

Авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Хугацаа

Хариуцах байгууллага

1.Онцгой комиссын үйл ажиллагаа

1

Онцгой комиссын хурлыг зохион байгуулах, мэргэжлийн байгууллагуудыг үүрэгжүүлэх

2021.04.26-2021.05.08

Шуурхай штаб

2

Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамж, дээд газрын тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх нэгдсэн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг хангуулах

2021.04.26-2021.05.08

ДОК, ЗДТГ

3

Захирамжийн хэрэгжилтийг газар дээр нь шалган туслах, дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах

2021.04.26-2021.05.08

ДОК, Шуурхай штаб

4

Үүрэг гүйцэтгэж байгаа хүн хүч, техник хэрэгслийн судалгааг тодотгох

2021.04.26-2021.05.08

ДОК, Шуурхай штаб

5

Авч хэрэгжүүлсэн арга хэмжээний өдөр тутмын болон нэгдсэн тайлан мэдээ гаргаж нийслэлийн Шуурхай штабт хүргүүлэх

2021.04.26-2021.05.08

Онцгой комиссын дарга

2.Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагууд.

1

Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамж, дээд газрын тогтоол шийдвэрийг хороод болон холбогдох байгууллагууд тухай бүр хүргүүлэх, хэрэгжилтийг хангуулах зохион байгуулалтын арга хэмжээ авах

2021.04.26-2021.05.08

ЗДТГ

2

Дархлаажуулалтын цэгт иргэдийг тээвэрлэх автобусны нарийвчилсан маршрутыг гаргаж, хороодод хүргүүлэн Засаг дарга нарт хариуцуулах, үр дүнтэй ажиллуулах

2021.04.26-2021.05.08

ЗДТГ, хороод

3

Дархлаажуулалтад иргэдийг хамруулах, зар өгөх ажлыг хороодын цахим группээр дамжуулан хүргүүлэх, хэсгийн ахлагч нарыг дайчлан оролцуулах

2021.04.26-2021.05.08

ЗДТГ, хороод

4

Гэрээр тусгаарлагдаж байгаа иргэдийг хянах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл хүргэх, эм хүнс, ус хүргэх ажлыг ажлыг шуурхай зохион байгуулах, хороо, өрхийн эрүүл мэндийн төв, холбогдох бусад байгууллагын уялдаа холбоог хангах

2021.04.26-2021.05.08

ЗДТГ, ТНААХ, ХХҮХ, хороод, УЗХ

5

Нийслэлийн Засаг даргын А/313 дугаар захирамжийн 3.4, 3.6 дахь хэсэгт заасныг иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, төрийн байгууллагын албан хаагчдад танилцуулах, хэрэгжилтийг хангуулах

2021.04.26-2021.05.08

ЗДТГ, хороодын Засаг дарга нар

6

Нийтийн эзэмшлийн болон гэр хорооллын гудамж, зам талбай, аж ахуйн нэгж, байгууллагын барилга байгууламжийн өрөө тасалгаа, орон сууцны орц хонгил, цонх, цахилгаан шат, нийтийн тээврийн хэрэгслийн хаалга, суудал, бариул, хүүхдийн тоглоомын талбай зэрэг халдвар тархах эрсдэлтэй орчны халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэх, тусгай төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх

2021.04.26-2021.05.08

ЗДТГ, ТНААХ,  ЗАА, хороод

7

Дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулагдах оршуулга, буяны үйл ажиллагаанд 10 хүртэл хүн оролцохоор иргэдэд зөвлөмж, анхааруулга өгч, хяналт тавьж ажиллах

2021.04.26-2021.05.08

ЗДТГ, МХХ, Ажлын хэсэг

8

Нийслэл, дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулан хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа болон анхааруулга, зөвлөмж, сэрэмжлүүлгийг иргэдэд мэдээлж шуурхай хүргэж

2021.04.26-2021.05.08

ЗДТГ, ХМОНХТ

3.Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа

1

Шинжилгээ авах, дархлаажуулах байнгын цэгт ажиллах багийг үүрэгжүүлж, томилох

2021.04.26-2021.05.08

ЭМТ, ӨЭМТ

2

Дархлаажуулах цэг болон явуулын багийг өдөр тутмын удирдлагаар хангаж, зорилтот бүлэг, өндөр насны иргэдийг хамруулах ажлыг зохион байгуулах

2021.04.26-2021.05.08

ЭМТ, ӨЭМТ, хороод

3

Вакцин тээвэрлэх багийг үүрэгжүүлж, томилох, тээвэрлэлтэд дагаж мөрдөх заавар, зөвлөмжийг гаргаж мөрдүүлэх

2021.04.26-2021.05.08

ЭМТ, ӨЭМТ

4

Дархлаажуулах цэгт үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдыг халдвар, хамгааллын хувцас, шаардлагатай бусад хэрэгслээр хангах ажлыг зохион байгуулах

2021.04.26-2021.05.08

НЭМГ, ЗДТГ, ДЭМТ

5

Шинжилгээ авах, дархлаажуулах цэгийн байрны цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг тогтмол хийх, хяналт тавих

2021.04.26-2021.05.08

ЭМТ, МХХ

6

Дархлаажуулалтын цэгүүдэд ажиллах болон дундын яаралтай тусламжийн багийг томилон үүрэгжүүлэх (НЭМГ-тай тохиролцож хүн хүчний хуваарийг хийх)

Тогтмол

ЭМТ, НЭ, ӨЭМТ

7

Гэрээр эмчлэгдэж байгаа болон тусгаарлалтад байгаа иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх

2021.04.26-2021.05.08

ЭМТ, НЭ, ӨЭМТ

8

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд байнгын эмчилгээ шаардлагатай эрүүл мэндийн эрсдэлд бүлгийн (диализ, хөнгөвчлөх эмчилгээ, хэвтрийн, жирэмсэн) иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг тасралтгүй хүргэх зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх

2021.04.26-2021.05.08

ЭМТ, НЭ, ӨЭМТ

9

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааг доголдуулахгүй, тасралтгүй явуулах

2021.04.26-2021.05.08

ЭМТ, НЭ, ӨЭМТ

10

Гэрээр хянагдаж байгаа иргэдийг эрэмблэн хүндэрсэн, хүндрэх магадлалтай, хавсарсан болон суурь, архаг хууч өвчтэй иргэдийг дараагийн шатлалын эмнэлэгт хүргэх, ор захиалах ажлыг шуурхай зохион байгуулах

2021.04.26-2021.05.08

ЭМТ, НЭ, ӨЭМТ

11

Гэрээр хянагдаж байгаа иргэдийг эмнэлэгт хэвтүүлэх, суларсан орны тоо, хэмжээ, эмнэлгийн хүчин чадалд үндэслэн хүлээн авах ажлыг шуурхай зохион байгуулах

2021.04.26-2021.05.08

ЭМТ, НЭ, ӨЭМТ

4.Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа

1

Бүслэн хаах цэгийг тодотгох, зурагт оруулах

2021.04.26-2021.05.08

Дүүрэг дэх Цагдаагийн газар

2

Бүслэн хаах цэгт үүрэг гүйцэтгэх алба хаагчдыг үүрэгжүүлж, томилох

2021.04.26-2021.05.08

3

Шинжилгээ авах, дархлаажуулах байнгын цэгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах алба хаагч нарыг үүрэгжүүлж, томилох, иргэдийн хөдөлгөөнд хяналт тавих, зохицуулалт хийх

2021.04.26-2021.05.08

4

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журам сахиулах, хорио цээр, хязгаарлалтын дэглэм сахиулах алба хаагчдыг үүрэгжүүлж, томилох

2021.04.26-2021.05.08

5

Дархлаажуулалтын цэгүүдэд ажиллах эрүүл мэндийн байгууллагын ажилтан, албан хаагч нарын зорчих хөдөлгөөнд болон вакцин тээвэрлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, саадгүй зорчих нөхцөл боломжийг ажлын үнэмлэх, тодорхойлолтыг үндэслэн бүрдүүлэх

2021.04.26-2021.05.08

ЗДТГ, Дүүрэг дэх Цагдаагийн газар

6

Хязгаарлалт тогтоогоогүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдын Улсын онцгой комиссын даргын 2021 оны 37 дугаар тушаалаар баталсан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ын хүрээнд замын хөдөлгөөнд оролцуулж, хэрэгжилтийг ханган ажиллах

2021.04.26-2021.05.08

ЗДТГ, харьяа байгууллага, хороод

7

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд 18 градусаас дээш агууламжтай согтууруулах ундаа худалдахыг хориглосон заалтын хэрэгжилтийг хангах, хууль бус согтууруулах ундааны худалдааг илрүүлэх, зөрчлийг арилгах

2021.04.26-2021.05.08

Дүүрэг дэх Цагдаагийн газар,

МХХ

8

Нийслэлээс орон нутагт зорчих хөдөлгөөнийг зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаан (эрүүл мэнд, буяны ажил)-тай болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэр, (хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт) тээвэрлэгчдийг ПГУ шинжилгээний 72 цагийн сөрөг хариу, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэрийг үндэслэн гаргах, маршрутын бус замын хөдөлгөөнд хатуу хяналт тавьж ажиллах

2021.04.26-2021.05.08

Дүүрэг дэх Цагдаагийн газар,

МХХ, ОБХ, ЭМТ

5.Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа

1

Онцгой комиссын хурлыг зохион байгуулах, мэргэжлийн байгууллагуудыг үүрэгжүүлэх

Тухай бүр

ОБХ

2

Үүргийн хэрэгжилтийг газар дээр нь шалган туслах, дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах

Тухай бүр

3

Шуурхай штабын бүрэлдэхүүнийг өдөр тутмын удирдлага зохицуулалтаар хангаж ажиллах

Өдөр бүр

4

Шаардлагатай тохиолдолд шинжилгээ авах, дархлаажуулах байнгын цэгийн хорио цээр, хязгаарлалтын дэглэм сахиулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах алба хаагч нарыг үүрэгжүүлж, томилох

Ц+2

5

Хариуцсан бүсийн нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд хорио цээр, хязгаарлалтын дэглэм сахиулах алба хаагчдыг үүрэгжүүлж, томилох

Ц+2

6

Хариуцсан бүсийн нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд хөдөлгөөнт ухуулга мэдээллийг түгээх

Ц+2-8

ОБХ, ЦГ, ЗЦХ

7

Зорилтод бүлгийн айл өрх болон шаардлагатай бусад айл өрхөд хүнс, ус, бусад шаардлагатай тусламж хүргэх, түгээх ажилд дэмжлэг үзүүлэх

Тухай бүр

ОБХ, УЗХ

6.Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаа

1

Шинжилгээ авах, дархлаажуулах цэгт үүрэг гүйцэтгэх алба хаагчийг үүрэгжүүлж, томилох

2021.04.26-2021.05.08

МХХ

2

Дархлаажуулах цэгийн байрны цэвэрлэгээ, халдваргүйтгэл, халдвар хамгааллын дэглэм сахиулах ажилд хяналт тавих

2021.04.26-2021.05.08

МХХ

3

Хорио цээр, хязгаарлалтын бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн ариутгал халдваргүйтгэлд хяналт тавьж ажиллах, шаардлагатай тохиолдолд үйл ажиллагааг нь түр зогсоох

2021.04.26-2021.05.08

МХХ

4

Шинжилгээ авах, дархлаажуулах цэгийн үйл ажиллагаа, эмч, эмнэлгийн ажилтны ажиллах орчин нөхцөл, халдвар хамгааллын дэглэмд хяналт тавих

2021.04.26-2021.05.08

МХХ

5

Хязгаарлалт тогтоохгүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-19:00 цаг хүртэл хугацаагаар тогтоосон шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих

2021.04.26-2021.05.08

МХХ, ЦГ

6

Төвлөрсөн, хэсэгчилсэн инженерийн байгууламж, цэвэрлэх болон ариутгах татуурга болон бусад халдвар тархах эрсдэлийн үнэлгээг хийж, халдваргүйжүүлэх арга хэмжээг авах

2021.04.26-2021.05.08

МХХ

7

Эрчим хүч, инженерийн байгууламж, уул уурхай, зам, барилга, газар тариалан эрхэлдэг байгууллага, аж ахуй нэгжийн ажилтан, алба хаагчдыг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, тухайн объект, ажлын байранд халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, ажлын тусгай горимоор ажиллуулах, хяналт тавих

2021.04.26-2021.05.08

МХХ

8

Коронавируст халдвар (Ковид-19)-аас урьдчилан сэргийлэх, хамгаалах, тэмцэх чиглэлээр Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хэрэгжилт, батлагдсан тохиолдлын гэрийн эмчилгээ, тусламж, халдвар хамгаалал, ариутгал халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаанд холбогдох байгууллагуудтай хамтран хяналт тавих

2021.04.26-2021.05.08

МХХ

9

Ковид-19-н сэжигтэй болон батлагдсан оноштой цогцсыг шингэн нэвчихгүй зориулалтын шарилын 2 давхар уутанд хийлгэж ариутгал халдваргүйжүүлэлтийг хийлгэн, шарил хадгалах байр луу зөөх үйл явцад хяналт тавих

2021.04.26-2021.05.08

МХХ

10

Оршуулгын ажилд хяналт тавих ажлын хэсэг нь буяны үйл ажиллагаа явуулах бэлтгэлийг урьдчилан хангуулж, оршуулгын үйл ажиллагааг эхлэхээс дуустал нь биечлэн хяналт тавих

2021.04.26-2021.05.08

МХХ

 

 

 

 

 

 

 

 

 

 


Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2021 оны 04-р сарын 26-ны өдрийн

А/290-р захирамжийн 2 дугаар хавсралт

 

 

ХЯЗГААРЛАЛТ ТОГТООХГҮЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖАГСААЛТ

 

 

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, ХУУЛИЙН ЭТГЭЭД

1

Хууль тогтоох, төрийн захиргааны байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, Авлигатай тэмцэх газар, Сонгуулийн ерөнхий хороо (бүх шатны сонгуулийн байгууллага) (нийт ажилтан, албан хаагчийн 10 хүртэл хувь ажиллах, цагийн хязгаартай)

2

Эрүүл мэнд, эмийн сан, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага

3

Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд (онцгой байдал, байгаль хамгаалах гааль, мэргэжлийн хяналт, зэвсэгт хүчин бусад цэрэг, тусгай алба, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, татвар, нийтийн тээврийн үйлчилгээ)

4

Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллага тусгай цагийн хуваарьтай ажиллах, (Гадаадын дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, улсын бүртгэл, гадаадын иргэн харьяатын газар, Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төв, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг,Чингис хаан, Буянт-Ухаа олон улсын нисэх буудал, иргэний нисэх, МИАТ ТӨХК, “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газар, Стандарт, хэмжил зүйн газрын төв байр болон Үнэт металлын сорьцын хяналтын газрын байр, Үндэсний дата төвийн нөөц төв, Таван толгой түлш ХХК)

5

Эрчим хүч, дулаан, усан хангамж

6

Хот нийтийн аж ахуй, орон сууцны контор, сууц өмчлөгчдийн холбоо,

7

Хүнс, ахуйн хэрэглээ, газар тариалан, мал, амьтны өвс, тэжээл, шатахуун, сайжруулсан түлш, хүнсний сав баглаа боодол үйлдвэрлэл, худалдаа, нийлүүлэлт, түгээлт тээвэрлэлт

8

Геологи, хайгуул, уул уурхай, газрын тосны олборлолт, одон орон, геофизикийн үйл ажиллагаа

9

Зайны сургалт, хүүхэд хамгааллын үйлчилгээ, асрамж, халамж, түр хамгаалах байр, Монголын Улаан загалмай нийгэмлэг

10

Шүүх, прокурор, өмгөөлөл, нотариат (нийт ажилтан, албан хаагчийн 10 хүртэл хувь ажиллах, цагийн хязгаартай)

11

Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй харуул хамгаалалтын байгууллага

12

Цахим банк, автомат тооцооны машин

13

Хэвлэл мэдээлэл (хязгаартай), харилцаа холбоо, шуудан илгээмж

14

Ариутгал, халдваргүйжүүлэлт, хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, тээвэрлэлт

15

Оршуулгын үйл ажиллагаа (5 хүртэл авто машин 10 хүртэл хүн)

ИРГЭН

1

Эмнэлгийн зайлшгүй тусламж, эмийн сан

2

Дархлаажуулалтад хамрагдах, шинжилгээ өгөх

3

Өмгөөлөл, нотариат

4

Түлш худалдан авах

5

Хүнс, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдан авах

6

Газар тариалан эрхлэх

7

Зөөврийн ус авах

8

Оршуулгын ажилд оролцох

 

 

 

Захирамж

 

<< < 1 > >>