2021 оны 04 сарын 23 өдөр                    Дугаар А/288                                   Улаанбаатар хот

 

 

Хаягдал ус зайлуулах зөвшөөрөл

олгох тухай

 

 

   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Усны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.3 дахь хэсэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/635, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан 2019 оны А/719/189 дүгээр тушаал, Туул голын сав газрын захиргааны 2020 оны 32, 2021 оны 23 дугаар хаягдал усны дүгнэлтийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Үйлдвэрлэлийн зориулалтаар ус ашиглан, хаягдал ус зайлуулах зөвшөөрөл хүсч буй хавсралтад заасан нэр бүхий 2 аж ахуйн нэгжид хаягдал ус зайлуулах зөвшөөрлийг 1 (нэг) жилийн хугацаатайгаар олгосугай.

 

2.Аж ахуйн нэгжүүдэд хаягдал ус зайлуулах зөвшөөрлийн гэрчилгээ олгож, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т үүрэг болгосугай.

 

3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг дүүргийн Засаг даргын Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч (Э.Ууганцэцэг)-д даалгасугай.  

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2021 оны 04-р сарын 23-ны өдрийн

А/288 -р захирамжийн хавсралт

 

 

хаягдал ус зайлуулах зөвшөөрөл олгох  аж ахуйн

нэгжийн жагсаалт

 

 

Аж ахуйн нэгжийн нэр

Хаяг

Туул голын сав газрын захиргааны хаягдал усны дүгнэлтийн дугаар

Жилд хаях усны хэмжээ (м3)

Хугацаа

1

“Цэлмэг онгод” ХХК

32 дугаар хороо, Шандын 11-101 тоот

2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн №32

540

1 жил

2

“Макос” ХХК

32 дугаар хороо, Олон улсын худалдаа логистикийн төв

2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн №23

15252

1 жил

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Захирамж

 

<< < 1 > >>