ТАХИР ДУТУУГИЙН ТЭТГЭВЭР

 Ð¢Ð° дараах нөхцөлд тахир дутуугиин тэтгэвэр авах боломжтой.

Тэтгэвриин даатгалын шимтгэлийг нийтдээ 20 ба түүнээс дээш жил төлсөн байх, эсвэл тахир дутуу болохын өмнөх 5 жилийн 3 жилд нь төлсөн даатгуулагч ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50-иас доошгүй хувиар алдаж тахир дутуу болсон тохиолдолд тахир дутуугиин БҮРЭН тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.

 



Санамж:
Эдгээр болзлыг хангаагүй ч нийтдээ 3 ба түүнээс дээш жил тэтгэвриин даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчид шимтгэл төлсөн хугацаанд ногдох тахир дутуугиин тэтгэврийг ХУВЬ ТЭНЦҮҮЛЭН тогтоож олгоно.
- Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, түүний хугацааг аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс тогтооно.
- Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалт 70 ба түүнээс дээш хувиар тогтоогдсон бол хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсанд, 50-69 хувиар тогтоогдсон бол хөдөлмөрийн чадвараа хагас алдсанд тус тус тооцно.


Бүрдүүлэх материал:
- Нийгмийн даатгалын дэвтэр
- Хөдөлмөрийн дэвтэр
- Хугацаат цэргийн алба хаасан бол цэргийн батлах
- 1995 оноос өмнөх 5 жилийн цалин хөлсийг сонгосон тохиолдолд байгууллага, аж ахуйн нэгжийн дарга, нягтлан бодогчийн гарын үсэг, тэмдгээр баталгаажсан цалин хөлсний тодорхойлолт, лавлагаа
- Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон акт
- Тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргоөдөл
- Иргэний үнэмлэх
 - 2 хувь цээж зураг /3x4/