ИРГЭНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТАЛААР

 Ð˜Ñ€Ð³ÑÐ½Ð¸Ð¹ эрүүл мэндийн даатгал гэж юу вэ ?

Иргэний эрүүл мэндийн даатгал нь даатгуулагч эрүүл мэндийн эрсдэлд орох үед санхүүгийн дэмжлэг авах зорилгоор өөрөө болон ажил олгогч, төрөөс хуульд заасан журмын дагуу даатгалын шимтгэл төлж, даатгалын санг бүрдүүлэх, эрсдэлд өртсөн даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг уг сангаас төлөх нийгэм эдийн засгийн арга хэмжээ юм.

 2. Даатгуулагч гэж ямар хүнийг хэлэх вэ?

“Даатгуулагч” гэж хууль болон гэрээний үндсэн дээр даатгагчид шимтгэл тогтмол төлж эрүүл мэндээ хамгаалах, учирч болох эрсдлийн зардлыг нөхөн төлүүлэхээр даатгуулсан иргэнийг хэлнэ.

 3. Эрүүл мэндийн даатгалын ямар ямар хэлбэр байдаг вэ?

 

Иргэний эрүүл мэндийн даатгал тухай хуульд зааснаар эрүүл мэндийн даатгал нь заавал, сайн дурын гэсэн хоёр хэлбэртэй. Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулна.  Ð˜Ð¹Ð¼ÑÑÑ иргэн та эрүүл мэндийн даатгалд хамрагдаж, шимтгэлээ хуульд заасан хувь хэмжээ, хугацаанд төлөх үүрэгтэй. Харин Монгол Улсад амьдарч байгаа тодорхой хөдөлмөр эрхлээгүй гадаадын иргэн эрүүл мэндийн даатгалд даатгуулах эсэхээ Ó©Ó©Ñ€Ó©Ó© шийднэ.

 4. Иргэд эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ямар хэмжээгээр төлөх ёстой бэ?

 

 

Заавал даатгуулагч

 Ð¢Ó©Ð»Ó©Ñ… шимтгэлийн  

     хэмжээ /төг/

ЭМД-ын шимтгэлийг
 Ñ…ариуцаж төлөх
  байгууллага

Сарын

Жилийн

16 хүртэлх насны хүүхэд, хэрэв ЕБС-д суралцаж

 Ð±Ð°Ð¹Ð³Ð°Ð°  байгаа бол 18 хүртэлх насны хүүхэд

670

8040

Улсын төсвөөс

Тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн

670

8040

Улсын төсвөөс

Хүүхдээ 2 (ихэр бол 3) нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх (эцэг)

670

8040

Улсын төсвөөс

Хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч

670

8040

Улсын төсвөөс

Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан иргэн

670

8040

Улсын төсвөөс

Аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан

Сарын хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах

орлогын 4  хувиар, үүнээс ажил олгогч 2 %-ийг, даатгуулагч Ó©Ó©Ñ€Ó©Ó© 2 %-ийг төлнө.

Аж ахуйн нэгжийн эзэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн

Татварын албанд гаргасан орлогын мэдүүлгийг үндэслэн нийт орлогын 1 хувиар

Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн өдрийн ангийн суралцагч

670

8040

Ó¨Ó©Ñ€Ó©Ó©

Малчин

670

8040

Ó¨Ó©Ñ€Ó©Ó©

Тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй иргэд

670

8040

Ó¨Ó©Ñ€Ó©Ó©

Ял эдэлж байгаа хоригдол

670

8040

Хорих байгууллага

Гадаадын иргэн, харъяалалгүй иргэд

5360

64320

Ó¨Ó©Ñ€Ó©Ó©

 

 5. Эрүүл мэндийн даатгалын сангаас  Ð´Ð°Ð°Ñ‚галгуулагчид  ÑÐ¼Ð°Ñ€ тусламж, үйлчилгээ үзүүлэх бэ ?

Даатгуулагч эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ жил бүр төлөх үүрэгтэй бөгөөд даатгуулсан тохиолдолд тухайн жилдээ дараах 8 төрлийн тусламж үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх эрхээр хангагдана. Үүнд:

-               Хэвтэн эмчлэх тусламж, үйлчилгээ;

-               Амбулаторийн тусламж,үйлчилгээ;

-               Оношлогоо шинжилгээ;

-               Уламжлалт эмчилгээ;

-               Нөхөн сэргээх тусламж, үйлчилгээ/ рашаан, сувиллын зардал/;

-               Өдрийн эмчилгээ;

-               Хөнгөвчлөх эмчилгээ;

-               Зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлт.

 6. Нэг даатгуулагчид хэдэн төгрөгийн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас олгож байна вэ?

Нэг даатгуулагчийн тусламж, үйлчилгээний хувьсах зардлын хэмжээг Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын хамтарсан тушаалаар батлан улсын хэмжээнд  хэрэгжүүлж байна. Тухайлбал, даатгуулагч дараах төрлийн үйлчилгээ авсан тохиолдолд эрүүл мэндийн даатгалын сангаас олгох зардлын хэмжээг хүснэгтээр харууллаа. Үүнд:

â„–

Тусламж, үйлчилгээний төрөл

        Зардлын хэмжээ /төг/

1

Хэвтэн эмчлүүлэх тусламж, үйлчилгээ /115 бүлгийн 2500 оношийн хамааралтай бүлгээр/

           108380-536060

2

Өдрийн эмчилгээ

           68385-134212

3

Амбулаторийн тусламж, үйлчилгээ

              9000-9720

4

Оношлогоо эмчилгээ

                  30 000

5

Уламжлалт эмчилгээ

                  80 000

6

Нөхөн сэргээх эмчилгээ

             50000-52290

7

Хөнгөвчлөх эмчилгээ

                   65 000

 

            7. Даатгуулагч эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тохиолдолд Ó©Ó©Ñ€Ó©Ó© ямар нэг төлбөр нэмж төлөх Ò¯Ò¯?

Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.5-д зааснаар төрөөс шимтгэлээ төлүүлдэг даатгуулагчдаас бсуад даатгуулагч  эмнэлэгт хэвтэж эмчлүүлвэл дараах төлбөрийг Ó©Ó©Ñ€Ó©Ó© төлнө. Үүнд:

-хэрэв аймаг,  Ð´Ò¯Ò¯Ñ€Ð³Ð¸Ð¹Ð½ нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтсэн бол тусламж, үйлчилгээний зардлын  10 хувийг;

- хэрэв улсын хэмжээний үйлчилгээтэй эмнэлэгт хэвтсэн бол тусламж, үйлчилгээний зардлын  15 хувийг.

 8. Эрүүл мэндийн даатгалын сангаас оношлогоо шинжилгээний зардлыг хэрхэн олгож байна вэ?

Даатгуулагч  Ó©Ð²Ñ‡Ð½Ð¸Ð¹ учир эмчийн заалтаар оношлогоо, шинжилгээ хийлгэх бол 30,0 мянган төгрөг хүртэлх үнийн дүн бүхий оношлогоо, шинжилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас олдгодог, харин энэ дүнгээс илүү гарсан зардлыг даатгуулагч Ó©Ó©Ñ€Ó©Ó© хариуцан төлнө.

9. Хөнгөвчлөх эмчилгээнд хамрагдаж байгаа иргэдэд эрүүл мэндийн даатгалаас санхүүжилт олгодог . Энэхүү санхүүжилтэд хавдраар өвдсөн хүмүүс хамаарах уу?

-Хөнгөвчлөх үйлчилгээнд  хорт хавдраас бусад өвчин эмгэгтэй хүмүүс хамрагдах боломжтой. Тухайлбал маш их өвдөлттэй, өөрт нь зовиур ихтэй, зөвхөн өвдөлт намдаах эмчилгээ, эсвэл асаргаа сувилгаа шаардлагатай  байгаа даатгуулагч  эмнэлэгт хэвтэн хөнгөвчлөх үйлчилгээ авахад  эрүүл мэндийн даатгалын сангаас  зардлыг олгох боломжтой.

 Ð­Ð´Ð³ÑÑÑ€  Ñ…үмүүс  өвчний түүх нээлгэн эмнэлэгт хэвтэн тусламж үйлчилгээ авсан тохиолдод  даатгалаас тухайн тусламж, үйлчилгээний зардлыг санхүүжүүлнэ.

 10. Өмнө нь улсын эмнэлгүүд зөвхөн хүүхдийн шүдийг эмчлэх, оношлоход эрүүл мэндийн даатгалаас санхүүжилт авдаг байсан. Харин эрүүл мэндийн даатгалаас санхүүжилт авах тусламж, үйлчилгээг олшруулснаар томчууд ч улсын эмнэлэгт шүдээ эмчлүүлж, оношлуулахад даатгалаас санхүүжилт авах боломжтой болсон. Эрүүл мэндийн даатгалын сангаас ямар хэмжээний санхүүжилт гаргадаг бэ?

Улсын эмнэлгээр үйлчлүүлж буй тохиолдолд шатлал, харъяалал хамаарахгүйгээр даатгалын сангаас тодорхой хэмжээний зардал гаргуулан  ÑˆÒ¯Ð´ÑÑ эмчлүүлэх боломжтой болсон. Мөн шүдний зураг авахуулах зэрэг бусад шинжилгээ хийлгэсэн тохиолдолд оношлогоо шинжилгээний тарифаар тооцон зардлыг нь олгоно.  Ð¢ÑÐ³ÑÑ…ээр тухайн даатгуулагч тухайн өдөртөө шүдээ эмчид үзүүлэх, эмчилгээ хийлгэхэд  9000 төгрөгт багтаж байвал нэмэлт төлбөр  Ð°Ð²Ð°Ñ…гүй. харин энэ хэмжээнээс илүү үнэтэй эмчилгээ хийлгэвэл  Ð·Ó©Ñ€Ò¯Ò¯ мөнгөө Ó©Ó©Ñ€Ó©Ó© төлнө.

 11. Нөхөн сэргээх эмчилгээний зардал гэдэгт ямар тусламж, үйлчилгээ хамаарах вэ?

Энэ нөхөн сэргээх тусламж, үйлчилгээнд улсын үйлчилгээтэй  рашаан сувиллууд, Оргил рашаан, сувиллын клиник тасагт сувилуулсан зардал хамаарах бөгөөд эдгээр рашаан, сувилалд эмчлүүлсэн даатгуулагчийн тусламж, үйлчилгээний зардлыг даатгалын сангаас баталсан тарифын дагуу төлнө.

 12. Амбулаторийн үзлэгийг даатгалаас санхүүжүүлэх талаар тодруулан тайлбарлана уу?

Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн нэгдлүүд, бүсийн оношлогоо, эмчилгээнйи төвүүд, улсын үйлчилгээтэй клиникийн эмнэлгүүдэд амбулаториор тусламж үйлчилгээ авсан даатгуулагчдын зардлыг  Ð´Ð°Ð°Ñ‚галын сангаас олгож байна. Эрүүл мэндийн даатгалаас олгох санхүүжилтийн зарчимд өөрчлөлт орсноор эдгээр эмнэлгүүд үзүүлсэн тохиолдолд өмнө нь тухайн сардаа нэг удаа амбулаторийн тусламж үйлчилгээний зардлыг авдаг байсан бол одоо давтан үзлэгийн зардлыг даатгалын сангаас олгож байна.

 13. Уламжлалт анагаах ухааны эмчилгээ үйлчилгээ авахад хэдий хэмжээний санхүүжилт олгодог бэ?

Уламжлалтын эмнэлгүүд болон бусад эмнэлгүүдийн  уламжлалт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа даатгуулагчдын зардлыг 80000 төгрөгөөр тооцон даатгалын сангаас олгож байна.

 14. Хувийн эмнэлгүүдэд даатгалаас олгох санхүүжилт олгодог уу? Хэрэв олгодог бол ямар журмаар олгож байгаа бэ?

Урьд нь хувийн эмнэлгүүдэд эрүүл мэндийн даатгалаас олгож байсан санхүүжилтийн хэмжээ нэмэгдэж одоогийн байдлаар нэг даатгуулагчийн тусламж, үйлчилгээнд дунджаар 48500-125110 төгрөгийн тусламж, үйлчлгээний зардлыг даатгалын сангаас олгож байна. Эдгээр  ÑÐ¼Ð½ÑÐ»Ð³Ò¯Ò¯Ð´  ÑƒÐ»ÑÑ‹Ð½ эмнэлгийн адил оношийн хамааралтай бүлгээр санхүүжиж байгаа тул энэхүү хэмжээ дээшээ болон доошоо болж өөрчлөгдөнө.

 15. Эрүүл мэндийн даатгал төлсөн хэрнээ ямар нэгэн тусламж үйлчилгээ аваагүй хүмүүст урамшуулал олгох зохицуулалт байна уу?

Дараалсан гурван жилийн хугацаанд эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ тогтмол төлсөн боловч даатгалын сангаас ямар нэгэн зардал гаргаагүй даатгуулагчийг эрүүл мэндийн  Ð±Ò¯Ñ€ÑÐ½ үзлэгт үнэ төлбөргүй орох эрхээр урамшуулж байна. Хэрэв та энэ болзлыг хангасан бол  Ó©Ó©Ñ€Ð¸Ð¹Ð½ харъяаллын нийгмийн даатгалын хэлтэст хандаж, хүсэлтээ гаргаж болно.

 16. Энэ хүмүүс ямар тусламж, үйлчилгээ авах вэ?   

Энэ талаар Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн тогтоолоор баталсан  Ð¶ÑƒÑ€Ð¼Ñ‹Ð³ мөрдөж байна. Журамд зааснаар даатгуулагч  Ð´Ð¾Ñ‚ор, мэдрэл, эмэгтэйчүүдийн үзлэг, сүрьеэ,  нүд, чих хамар хоолойн эмчийн  үзлэгт орж, цусны дэлгэрэнгүй шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээ, цуллаг эрхтний чанд авиан оношлогоо, түрүү булчирхайн чанд авиан оношогоо, зүрхний бичлэг, тархины цахилгаан бичлэг, нүдний  ÑƒÐ³ дурандах,  цээжний зураг авах шинжилгээ хийлгэх үйлчилгээ авч болно.

 17. Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээгээ хаяж үрэгдүүлвэл ямар журмаар дахин авах вэ?

Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээгээ хаяж үрэгдүүлсэн тохиолдолд 10 хоногийн дотор орон нутгийн хэвлэлээр зарлуулан хүчингүй болгосны дараа харъяа нийгмийн даатгалын байгууллагад хандаж 3000 төгрөгөөр  шинээр гэрчилгээ авна.

 18. Даатгуулагч оршин суугаа газраасаа Ó©Ó©Ñ€ газарт шилжвэл эрүүл мэндийн даатгалын гэрчилгээгээ заавал шилжүүлэх шаардлагатай юу?

Хэрэв даатгуулагч оршин суугаа газраасаа өөр газарт шилжвэл шилжсэн болон шилжиж ирсэн газрын харъяа нийгмйин даатгалын байгууллагаар шилжих хөдөлгөөний тэмдэглэлийг эрүүл мэндийн даатгалын гэрчилгээндээ хийлгэх үүрэгтэй.

 19. Эмийн үнийн хөнгөлөлтийг даатгуулагч хэрхэн эдлэх вэ?

 Ð”аатгуулагч өөрийн өрх (сум, баг)-ийн эмчийн жороор эмийн сангаас зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад заасан үнийн хөнгөлөлт олгох эм авсан бол уг эмийн үнийн тодорхой хувийг даатгалын сангаас олгож үлдэх хувийг иргэн Ó©Ó©Ñ€Ó©Ó© төлнө.

 20. Даатгуулагч эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх үед эмнэлгийн байгууллагууд эм тариа, боолтын материалыг тухайн даатгуулагчаар гаргуулах тохиолдол маш их байна. Энэ зөв Ò¯Ò¯?

Буруу. Эмнэлгийн байгууллагын нөөцөд байхгүйгээс даатгуулагчийг хэвтэж эмчлүүлэх хугацаанд нь эмчилгээнд нь шаардлагатай, өвчний түүхэнд бичигдсэн эм тариа, ороох, боох материалыг өөрөөр нь гаргуулсан тохиолдолд тухайн эмнэлгийн байгууллага даатгуулагчид эм тариа, ороох, боох материалын үнийг бүрэн нөхөн олгох үүрэгтэй.

 21. Эмнэлэгт хэвтсэний дараа эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ нөхөн төлж болох уу?

Болохгүй. Эмнэлэгт очиж эмчилгээ, үйлчилгээ авахаас өмнө эрүүл мэндийн эрсдэлээс үүдэн гарах зардлаа нөхөн төлүүлэх зорилгоор шимтгэлээ зохих журмын дагуу төлж эрүүл мэндийн даатгалын гэрчилгээгээ баталгаажуулсан байх шаардлагатай.  

 22. Даатгуулагч хувийн эмнэлэг, эмийн сангаар үйлчлүүлж болох уу?

Болно. Гэхдээ тухайн орон нутгийн засаг захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан, магадлан итгэмжлэгдсэн, ор бүхий хувийн хэвшлийн эмнэлгээр үйлчлүүлсэн тохиолдолд тогтоосон тарифын дагуу нийгмийн даатгалын байгууллагаас эмчилгээний зардлын төлбөр хийнэ. Харин аймаг, дүүргийн Эрүүл мэндийн газраас зөвшөөрөл олгосон эмийн сангаар үйлчлүүлсэн даатгуулагч эмийн үнийн хөнгөлөлт эдэлнэ.

 23. Хэрэв даатгуулагч гадаад оронд эмчилгээ хийлгэх бол тухайн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх Ò¯Ò¯?

 Ð”аатгуулагч нь зөвхөн Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн байгууллагаас тусламж үйлчилгээ авсан тохиолдолд эмчилгээний зардлыг даатгалын сангаас төлөхөөр хуулиар зохицуулсан байдаг.

 24. Даатгуулагчид эрүүл мэндийн даатгалын сангаас жилдээ ямар хэмжээний зардлыг санхүүжүүлдэг вэ??

Даатгуулагчид эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх амбулаторийн болон хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээний зардлын даатгалын сангаас жилдээ олгох дээд хязгаарыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх Эрүүл мэндийн даатгалын зөвлөлөөс жил бүр тогтоодог. Эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөлийн 2010 оны 04 тоот тогтоолоор  ÑÑ€Ò¯Ò¯Ð» мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний  Ð·Ð°Ñ€Ð´Ð»Ñ‹Ð½ дээд хязгаарыг 1 112 000  Ñ‚өгрөгөөр тогтоосон. Тэгэхээр өнөөдөр даатгуулагч 8040 төгрөгийн шимтгэлийг төлснөөр эрүүл мэндийн даатгалын сангаас 1 112 000 төгрөг хүртлэх тусламж, үйлчилгээний  зардлыг төлүүлэх боломжтой гэсэн үг юм.

 25. Монгол Улсын иргэнд түүний даатгуулсан эсэхээс нь үл хамааран ямар тусламж , үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг бэ?

Эрүүл мэндийн тухай хуулиар Монгол улсын иргэн түүний эрүүл мэндийн даатгалд даатгуулсан эсэхээс үл хамааран дараах тусламж, үйлчилгээний  төлбөрийг Ñ‚Ó©Ñ€ хариуцдаг.  Үүнд:

 -Эмнэлгийн  яаралтай  болон түргэн тусламжийн  үйлчилгээ;

 -Сүрьеэ, хорт хавдар, сэтгэцийн болон  удаан  хугацаанд  нөхөх эмчилгээ шаардагдах  зарим эмгэгийн  эмчилгээ,  Ñ…алдвар судлалын  үйлчилгээ,  төлөвлөгөөт урьдчилан сэргийлэх  тарилга, халдварт өвчний голомтын ариутгал,  халдваргүйжүүлэлт;

 - Жирэмсэн, Ñ‚Ó©Ñ€Ó©Ñ…, төрсний  дараах үед  эмнэлгийн  заалтаар хийлгэсэн  үзлэг, шинжилгээ,  эмчилгээ /зөвхөн төрөлт, жирэмслэлттэй холбоотой шалтгаанаар/;

 - Байгалийн гамшиг, гэнэтийн аюул, осол болон  нийтийг хамарсан  аюул бүхий  халдварт өвчний дэгдэлтийн үед  гэмтсэн, өвчилсөн  хүний эмчилгээ;

 - Аргагүй хамгаалалт, гарцаагүй  байдалд хүний  амь нас  аврахаар, эсхүл  их хэмжээний  хохирлоос  сэргийлж  яваад  гэмтсэн , өвчилсөн хүний  эмчилгээ.