Mонгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Ардын жүжигчин Д.Лувсаншарав агсны нэрэмжит хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах нэгдүгээр шатны уралдаан боллоо.
Нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 385 жилийн ой, өсвөр үеийнхэнд урлаг, уран сайхны боловсрол олгох, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийн авьяас чадварыг хөгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын ивээл дор уламжлал болон зохиодог “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах 30 дахь удаагийн уралдааныг энэ сарын 15-ны өдөр дүүргийн Хүүхэд залуучуудын театрт зохион байгууллаа.
Тус уралдаанд дүүргийн ерөнхий боловсролын 22 сургуулийн 1000 гаруй хүүхэд, багачууд оролцож авьяас, чадвараа сорив.
2024-10-18-Zurag-2.jpg - 601.96 kb
 Шилдэг дууны хамтлаг төрөл:
 Нэгдүгээр байрт Ерөнхий боловсролын 62 дугаар сургуулийн “Аялгуу” хамтлаг
 Хоёрдугаар байрт Ерөнхий боловсролын 65 дугаар сургуулийн “Нарны дуулал” хамтлаг
 Гуравдугаар байрт Ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн “Эгшиглэнт аялгуу” хамтлаг
 Тусгай байрт Ерөнхий боловсролын Өнөр сургуулийн “Өнөр аялгуу” хамтлаг
Ерөнхий боловсролын Ирээдүй сургуулийн "Ирээдүй" хамтлаг
Ерөнхий боловсролын 9 дүгээр сургуулийн “Эгшиглэнт” хамтлаг
Шилдэг зохион байгуулалттай сургууль төрөлд:
Ерөнхий боловсролын 104 дүгээр сургуулийн “Донж” хамтлаг
Ерөнхий боловсролын 107 дугаар сургуулийн “Дуурьсал” хамтлаг
Шилдэг удирдаач багш төрөлд:
Ерөнхий боловсролын Өнөр сургуулийн дуу хөгжмийн багш МУСТА Б.Батбаатар нар тус тус шалгарч, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа.
2024-10-18-Zurag-1.jpg - 617.8 kb