Сонгинохайрхан дүүргийн Засаг Дарга Б.Хуягбаатар БНХАУ-ын Шандонг мужийн хувийн хэвшлүүдийн менежментийн нийгэмлэг болон “Во Хай” олон улсын боловсролын группийн тэргүүнүүдийг хүлээн авч уулзлаа.
Тус нийгэмлэгтэй соёл, боловсрол, хот тохижилт, ногоон байгууламж болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болов. Уулзалтын үеэр өрхийн үйлдвэрлэлийг дэмжиж, инновац шингэсэн бүтээгдэхүүнийг түлхүү хөгжүүлэх талаар хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа СХД-ийн Засаг дарга Б.Хуягбаатар хэллээ.
Мөн СХД-ийн залуусын хувьд эерэг нөлөө үзүүлэх, боловсролын салбарт олон төрлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх өргөн боломж нэмэгдэж байгаад баяртай байна гээд хамтын ажиллагааны санамж бичигт нарийн заалтуудаа тусгахаар ярилцав.