“Соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Нийслэлийн ЖДҮҮ эрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөн-2021”-ийг амжилттай зохион байгууллаа.

Соёлын яамнаас санаачлан хэрэгжүүлж буй “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ, Нийслэлийн 9 дүүргийн ЖДҮҮДТөвүүд хамтран “Соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Нийслэлийн ЖДҮҮ эрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөн-2021”-ийг амжилттай зохион байгууллаа.

Арга хэмжээний эхний өдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр соёлын өвийг уламжлуулан түгээгч ЖДҮҮ эрхлэгчид “Соёлын бүтээлч үйлдвэрлэл ба эдийн засгийн үр өгөөж”, “ЖДҮҮ-ний салбарт соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг хөгжүүлэх шийдэл”, “ЖДҮҮ-ний салбарыг соёлын аялал жуулчлалтай хослуулан хөгжүүлэх боломж” гэсэн гурван сэдвээр тавигдсан илтгэлүүдтэй танилцаж нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Удаах өдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж буй соёлын өвийг түгээгч уран бүтээлчдийн түүх соёлын дурсгал болох бүтээлүүд дэлгэгдсэн нээлттэй үзэсгэлэн болсноос гадна Соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч ЖДҮҮ эрхлэгчдийг чадавхжуулах сургалтууд зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ, Соёлын сайд Ч.Номин, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар хүрэлцэн ирж нийслэлийн Соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч ЖДҮҮ эрхлэгчдээ дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.

Идэвхтэй оролцсон Соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нартаа баярлалаа.


2023 оны 06 сарын 26 нд

2023 оны 06 сарын 26 нд

2021 оны 11 сарын 16 нд

2021 оны 11 сарын 16 нд

2021 оны 11 сарын 16 нд

2021 оны 11 сарын 16 нд

2021 оны 08 сарын 25 нд

2021 оны 08 сарын 25 нд

2018 оны 06 сарын 20 нд

2017 оны 07 сарын 29 нд

2018 оны 06 сарын 20 нд

2017 оны 07 сарын 29 нд

2017 оны 07 сарын 29 нд

2021 оны 11 сарын 16 нд

2021 оны 08 сарын 25 нд

2021 оны 11 сарын 16 нд