СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ХУДАЛДАН АВАХ

АЖИЛЛАГААНЫ АЛБАНЫ ТАНИЛЦУУЛГА

 

Худалдан авах ажиллагааны алба нь дүүргийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 28 өдрийн 70 дугаар захирамжаар албаны дүрэм, бүтэц орон тоо батлагдан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Ð¥ÑƒÐ´Ð°Ð»Ð´Ð°Ð½ авах ажиллагааны алба нь Дүүргийн ИТХ, Засаг даргын баталсан Улс, Нийслэл, орон нутгийн чанартай төсөв, төлөвлөгөөний дагуу бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэг бүхий Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллага юм.

          Худалдан авах ажиллагааны алба нь дор дурьдсан хууль тогтоомжийг удирдлага болгон ажиллана. Үүнд:

  • Монгол улсын үндсэн хууль;
  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль;
  • Төрийн албаны тухай хууль;
  • Төсвийн тухай хууль;
  • Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль;
  • Байгууллагын нууцын тухай хууль;
  • Мэдээллийн ил тод, байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль ;
  • Өрсөлдөөний тухай хууль;
  • Бусад хууль тогтоомж, дагалдаж гарсан журмууд гэх мэт.

Албаны үндсэн үйл ажиллагааны чиглэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан журам, жишиг баримт бичгийн дагуу Сонгинохайрхан дүүрэгт улс, нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажлуудын тендер шалгаруулалтыг зохион байгуулан ажилладаг.

            Худалдан авах ажиллагааны зарчмыг ил тод нээлттэй, үр ашигтайгаар зохион байгуулна.

Худалдан авах ажиллагааны нээлттэй ил тод байдлыг хангах ажлын хүрээнд худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тендерийн урилга, явцын мэдээ, үр дүнг иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад өдөр тутмын сонин, дүүргийн цахим хуудас болон www.tender.gov.mn цахим хуудсанд нээлттэй байршуулан ажиллаж байна.

Алсын хараа

          Бид Дүүргийн бүтээн байгуулалтад манлайлан оролцогч мэргэшсэн байгууллага байна.

Эрхэм зорилго

         Ð‘ид иргэдийн хэрэгцээнд тулгуурласан чанартай худалдан авалтыг хуулийн хүрээнд олон нийтийн оролцоотойгоор баялаг бүтээгчдийг тэгш өрсөлдүүлэх зарчмаар ил тод нээлттэй орчинд үр ашигтай зохион байгуулна.

Үйл ажиллагаанд баримтлах зарчим

            Төрийн худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай,хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална.

Үйл ажиллагааны стратегийн зорилт

  1. Хөрөнгө оруулалтын менежмент, төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх;
  2. Цахим системийн үр ашиг, хяналтын тогтолцоог сайжруулах;
  3. Хариуцлагыг дээшлүүлэх, менежментийн шинэлэг чиг хандлага, ур чадварыг Ñ…эрэгжүүлэх;
  4. Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих замаар эдийн засгийн эерэг хандлага бий болгох;
  5. Захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах;

 

 

   

 



< Өмнөх 1 Дараагийн > 

(Бүгд 1 мэдээ)


2023 оны 09 сарын 01 нд

2023 оны 05 сарын 31 нд

2023 оны 05 сарын 16 нд

2023 оны 05 сарын 16 нд

2023 оны 05 сарын 16 нд

2023 оны 03 сарын 27 нд

2022 оны 12 сарын 30 нд

2022 оны 12 сарын 30 нд

2021 оны 08 сарын 16 нд

2021 оны 08 сарын 18 нд

2021 оны 08 сарын 31 нд

2021 оны 08 сарын 18 нд

2021 оны 08 сарын 31 нд

2021 оны 08 сарын 31 нд

2021 оны 08 сарын 31 нд

2021 оны 08 сарын 31 нд