Танилцуулга

ТАНИЛЦУУЛГА

            Сонгинохайрхан дүүргий ниргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудын удирдлага, санхүүгийн ажилтнууд, төрийн албан хаагчид та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилж байна.


Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх Дотоод Аудитын алба нь Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйл, Засгийн газрын 2012 оны 129 дүгээр тогтоолын дагуу төсвийн ерөнхийлөн захирагчийн дэргэд 2013 онд байгуулагдсан. Манай алба нь7 хүний бүрэлдэхүүнтэйгээр санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитын чиглэлээр хяналт шалгалтын ажлыг хийж байна.


Манай албаны эрхэм зорилго нь төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод аудитын албаны үйл ажиллагаа нь хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдлийн удирдлагаар хангах чиглэлээр тухайн байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэхэд оршино.


Дотоод аудитын алба нь “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил”-ийн ажлын хүрээнд төрийн үйлчилгээг төсвийн болон төсвөөс санхүүждэг хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагад санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитын ажлыг зохион байгуулж санхүү, хууль эрх зүйн зөвлөгөөг өгч зөвлөн туслах зорилтыг тавьж ажиллаж байна.

ДАРГА Ж.ЯНЖМАА


2022 оны 03 сарын 17 нд

2022 оны 03 сарын 01 нд

2022 оны 02 сарын 07 нд

2021 оны 11 сарын 03 нд

2021 оны 09 сарын 06 нд

2021 оны 08 сарын 20 нд

2021 оны 08 сарын 12 нд

2019 оны 07 сарын 24 нд

2018 оны 03 сарын 29 нд

2018 оны 12 сарын 07 нд

2014 оны 01 сарын 15 нд

2015 оны 01 сарын 28 нд

2015 оны 11 сарын 25 нд

2014 оны 01 сарын 15 нд

2015 оны 10 сарын 13 нд

2018 оны 03 сарын 09 нд