Сонгино хайрхан дүүргийн Дотоод аудитын албаны танилцуулга

Дотоод аудитын алба

Засгийн газрын 2012 оны 190 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/682 дугаар захирамжийг үндэслэн тус Дүүргийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр захирамжаар Дотоод аудитын алба нь 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Дүүргийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/140 дүгээр захирамжаар Дотоод аудитын албаны орон тоог шинээр баталж нийт 7 албан хаагчтай үйл ажиллагаа явуулж байна. 

Дотоод аудитын албаны үйл ажиллагааны зорилго

Төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод аудитын албаны үйл ажиллагаа нь хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдлийн удирдлагаар хангах чиглэлээр тухайн байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэхэд оршино. Дотоод аудитын үйл ажиллагаа нь ил тод, бие даасан, хараат бус байж, аудитын дүнг бодитой, үнэн зөв, шударгаар тайлагнана.

Дотоод аудитын албаны бүтэц, орон тоо

 

Д/д

 

Албан тушаал

 

Зэрэглэл

 

Ажиллагсдын тоо

1

Албаны дарга

ТЗ-7

1

2

Ахлах аудитор

ТЗ-5

1

3

Аудитор

ТЗ-4

4

4

Хууль-эрх зүйн мэргэжилтэн

ТЗ-4

1

 


2022 оны 03 сарын 17 нд

2022 оны 03 сарын 01 нд

2022 оны 02 сарын 07 нд

2021 оны 11 сарын 03 нд

2021 оны 09 сарын 06 нд

2021 оны 08 сарын 20 нд

2021 оны 08 сарын 12 нд

2019 оны 07 сарын 24 нд

2018 оны 03 сарын 29 нд

2018 оны 12 сарын 07 нд

2014 оны 01 сарын 15 нд

2015 оны 10 сарын 13 нд

2015 оны 01 сарын 28 нд

2015 оны 11 сарын 25 нд

2014 оны 01 сарын 15 нд

2018 оны 03 сарын 09 нд