Хорооны танилцуулга

Rounded Rectangle: Эрхэм зорилго:

 Засгийн газрын 2019 оны үндсэн зорилт, нийслэл, дүүргийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн дэвшүүлсэн  зорилтыг ханган биелүүлж, төрийн ба төрийн бус байгууллагуудын ажлын уялдаа холбоог бэхжүүлэн, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд  оршино
	Зорилт: 
Иргэдийн оролцоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрүүл, аюулгүй амьдрах орчинг
 

Эрхэм зорилго:

 Засгийн газрын 2019 оны үндсэн зорилт, нийслэл, дүүргийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн дэвшүүлсэн  зорилтыг ханган биелүүлж, төрийн ба төрийн бус байгууллагуудын ажлын уялдаа холбоог бэхжүүлэн, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд  оршино

      Зорилт: Иргэдийн оролцоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрүүл, аюулгүй амьдрах орчинг 

Тус хороо нь 1988 онд Окьтябрын районы 9 дүгээр хороо нэртэйгээр байгуулагдаж  байсан. 1992 оноос Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Сонгинохайрхан дүүрэг 1994 онд шинээр байгуулагдаж улмаар 7 дугаар хороо болж зохион байгуулагдаж байсан. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2006 оны 6/33 дугаар тогтоол Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 11 дүгээр тогтоолоор төрийн захиргааны анхан шатны нэгж Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо болон шинээр зохион байгуулагдаж иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлж байна.

        Тус хороо нь 3.476 га газар нутагтай 4597 өрхийн 16985 хүн амтай 18 хэсэгт хуваадаг. Хүн амын нягтрал, шилжилт хөдөлгөөн ихтэй, жилдээ дунжаар 1500 гаруй хүн шилжилт хөдөлгөөн хийлгэдэг учир 2015 оны 5 сараас 11 хэсэг болон хуваасан. Хүн амын  эрэгтэй нь  8950,   эмэгтэй нь 7835 хүн эзэлдэг ба 80 хувь нь дан гэр хороолол, 20 хувь нь өөрийн хашаандаа сууцны тусдаа байшинд  амьдардаг.

     Хүнсний худалдааны төв 1, төрийн байгууллага 2, 124 сургууль, 134 сургууль, 158-р цэцэрлэг, 215 –р цэцэрлэг, төрийн бус байгууллага Нарны хүүхдүүд цэцэрлэг, Алиа багачууд цэцэрлэг, Бумбатын хүүхдүүд цэцэрлэг, Мөнхдүүрэн цэцэрлэг, Нархан, Зээлийн 24 гудамжинд байрлах хүүхэд харах үйлчилгээ 2 ажиллаж байна. Элма-Баян уул ХХК, Мана-1, Мана-2 амралт, Баян-Бумбат амралт, Батхаан ахмадын амралт, Албан бус сургалтын төв, 8 нэрийн ба тусгай зөвшөөрөлтэй хүнсний дэлгүүр 35, 6 нэрийн хүнсний мухлаг 34, Баянбигэр ӨЭМТ иргэдэд үйлчилгээ үзүүлдэг. Ус түгээх байр 11, гүний худаг 14, ахмад чийрэгжүүлэлтийн талбай-1 ажиллаж байна.

           Одоо хорооны ИНХ-ын дарга С.Мягмардорж, Засаг дарга Л.Төмөрбаатар, зохион байгуулагч Т.Должинсүрэн, Зохион байгуулагч С.Сүхцоож, нийгмийн ажилтан А.Мөнхбаяр, хөдөлмөр, халамж үйлчилгээний мэргэжилтэн Ц.Аюурзана, улсын бүртгэгч Д. Чулуунбаатар, хэсгийн байцаагч И.Энхбаяр, хорооны цагдаа Б.Наранбаяр, олон нийтийн цагдаагийн ажилтан Б.Чанцал, тохижилт хог хаягдал, олон нийтийн байцаагч С.Ганзул, 1-р хэсгийн ахлагч Д.Ганчимэг, 2-р хэсгийн Г.Батжаргал, 3-р хэсгийн ахлагч Д.Сэрээтэр 4-р хэсгийн ахлагч Г.Ганцогт, 5-р хэсгийн ахлагч Т.Бүжинлхам, 6-р хэсгийн ахлагч А.Батчимэг, 7-р хэсгийн ахлагч Б.Ихбаяр, 8-р хэсгийн ахлагч В.Оюун-Эрдэнэ, 9-р хэсгийн ахлагч Н.Хандрэгзэн, 10-р хэсгийн ахлагч Д.Энхцэцэг, 11-р хэсгийн ахлагч Г.Дашням, 12-р хэсгийн ахлагч Л.Сайнбилэг, 13-р хэсгийн ахлагч Ц.Нарангэрэл, 14-р хэсгийн ахлагч Д.Жавхлан, 15-р хэсгийн ахлагч Ч.Нандингарав, 16-р хэсгийн ахлагч Э.Солонго, 17-р хэсгийн ахлагч С.Элбэгзаяа, 18-р хэсгийн ахлагч Б.Туул, манаач Л.Махвал, үйлчлэгч М.Гантөмөр нарын бүрэлдэхүүнтэйгээр төрийн үйлчилгээг хүргэн ажиллаж байна.