Манай эрхэм зорилго
Төрийн үйлчилгээг хүн амд шударга, ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэж, төрөөс явуулж буй бодлого шийдвэрийг хорооны хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулахад оршино.

 

Үндсэн зорилт
Хорооны нутаг дэвсгэрийн хэмжээнд төрийн холбогдох хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэх, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, бүртгэлийн баримтыг иргэн бүрээр бүртгэлжүүлэх, үнэн бодитой цахим санг үүсгэх, үйл ажиллагаанд орчин үеийн мэдээллийн технологийн ололтыг түлхүү ашиглах, цэв цэмцгэр, агаарын бохирдолгүй болох  зорилт тавин ажиллаж байна.

 

ТАНИЛЦУУЛГА
Тус хороо нь 2007 онд Сонгинохайрхан дүүргийн 6-р хорооноос салж шинээр байгуулагдаж  Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03 дугаар тогтоолоор 23 дугаар хороо нэртэйгээр байгуулагдсан.

2019 оны 06 сарын 10-ны өдрийн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 25/21 дугаар тоот тогтоолоор 23 дугаар хороо нь  шинээр байгуулагдсан 39, 37 дугаар хороодод  газар нутаг, хүн ам, хилийн цэст өөрчлөлт орсон.
Шинэчлэгдсэн 23 дугаар хороо 1,2 га газар нутагтай, 1638 өрх, 6650 хүн амтай бөгөөд хойд талаараа 39 дүгээр хороо, урд талаараа 29 дүгээр хороо, зүүн талаараа 30, дугаар хороо, баруун талаараа 37,6 дугаар хороодтой зааглагддаг.
Гавъяат эмч Д.Товуусүрэн, 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дараах бүрэлдэхүүнтэйгээр төрийн үйлчилгээг иргэддээ үзүүлэн ажиллаж байна.

  • Иргэдийн нийтийн хурлын дарга Б.Мягмарсүрэн
  • Хорооны Засаг дарга Г.Цээлэйхүү
  • Зохион байгуулагч С.Уранчимэг,
  • Нийгмийн ажилтан Ш.Оюун-Эрдэнэ
  • Халамжийн мэргэжилтэн Ц.Дөлгөөн
  • Иргэний танхимын ажилтан Л.Мөнхбаяр
  • 7 хэсгийн ахлагч
  • Ахмадын дарга Н.Оюунцэцэг
  • ТХХОНБ А.Оюунчимэг
  • Хэсгийн байцаагч Г.Тодгариг
  • Олон нийтийн цагдаа Д.Тэгшжаргал
  • Үйлчлэгч Э.Өнөрбуян
  • Харуул С.Лхагвамягмар

Тус хороонд 2019 оны 10 сард ерөнхий боловсролын 143 дугаар сургууль шинээр ашиглалтанд орж, ерөнхий боловсролын 62, 83, 9 дүгээр сургуулиудад хуваарьлагдан суралцдаг байсан хүүхдүүд хорооныхоо шинэ сургуульд суралцдаг болсон.
“Гурван жаргал хайрхан” өрхийн эрүүл мэндийн төв нь:

  • Их эмч-5
  • Сувилагч-4
  • Өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтан-1
  • Туслах ажилтан-3, нийт 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж

байгаа. Тус өрхийн эрүүл мэндийн төв нь  жилд хорооны иргэдэд давхардсан тоогоор 18303 иргэнд анхан шатны үзлэг хийж, давтан үзлэгт 21042 иргэнийг хамруулан ажиллаж байна.
Хорооны нутаг дэвсгэрт хувийн 2 цэцэрлэг, ус түгээх 6 цэг, мужааны цех, пийшингийн цех, вакум цонхны үйлдвэр, 23 хүнсний дэлгүүр, 2 худалдааны төв үйл ажиллагаа явуулж байна.