Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Сургуулийн бүсэд аюулгүй байдлыг бүрэн хангасан стандарт нэвтрүүлж, сурагчдыг нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих асуудлыг шийдвэрлэх” зорилтын хүрээнд “Сургуулийн автобус” төслийг хэрэгжүүлж байгаа.Үүний дагуу Сонгинохайрхан дүүргийн 3, 24, 26, 36, 41 дүгээр хорооны алслагдсан суурьшлын цэгүүдээс сурагчдыг гэр, сургуулийн хооронд аюулгүй зорчих боломжийг бүрдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах, эцэг эхийн цагийг хэмнэх зорилгоор Толгойт бүсэд хоёр автобус явж байна.Тус хоёр автобус 2022 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Нийслэлийн нийтийн тээврийн газраас гаргасан маршрутын дагуу дүүргийн ерөнхий боловсролын 65, 124, 152 дугаар сургуулиудын сурагчдыг гэр, сургуулийн хооронд аюулгүй хүргэх үйлчилгээ үзүүлж байна. Өдөрт давхардсан тоогоор гурван сургуулийн 600 гаруй сурагчид тус хоёр автобусаар зорчдог байна.
 
ЧИГЛЭЛҮҮД:
-С:38 “БУМБАТЫН РАШААНЫ ЭЦЭС 124 ДҮГЭЭР СУРГУУЛЬ 152 ДУГААР СУРГУУЛЬ”
-С:39 “УЛААНЧУЛУУТЫН ЭЦЭС АЛТАН ОВОО 48 ДУГААР ГУДАМЖ 65 ДУГААР СУРГУУЛЬ 152 ДУГААР СУРГУУЛЬ”

Видео

Валютын Ханш

Санал хүсэлт илгээх

Төрийн үйлчилгээ - Иргэн танд

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
335,703
Эрэгтэй
165542
Эмэгтэй
170161
Өрхийн тоо
94,132
Хүн амын нягтаршил
22,9 хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
15,348
Авто машины тоо
64,969
Малын тоо
80,712
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
7600