Цахим гарын үсгийн тухай хуулийг батлан тавдугаар сарын 1-ны өдрөөс мөрдөхтэй холбогдуулан иргэдэд тоон гарын үсэг олгож эхэлсэн билээ. Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс өнөөдрийн байдлаар 1580 иргэнд тоон гарын үсэг олгоод байна. Та бүхэн Улсын бүртгэлийн хэлтсийн аль ч нэгжид харьяалал харгалзахгүйгээр хандан тоон гарын үсгийн хүсэлт өгөх боломжтой юм. Тоон гарын үсэгтэй холбоотой бүртгэлжүүлэлтийн талаар Cонгинохайрхан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Т.Булгантамираас тодруулахад дараах мэдээллийг өглөө.
 
Цахим гарын үсгийн тухай хууль энэ оны тавдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Монгол улсын 16 наснаас дээш иргэн тоон гарын үсэгт орох ажлыг Улсын бүртгэлийн байгууллага улс орон даяар зохион байгуулж байна. Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд Улсын бүртгэлийн хэлтэс, Драгон, Баянхошуу төв, 43 хороодоор дамжуулан иргэдэд тоон гарын үсэг олгох ажлыг өрнүүлж байгаа.Өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд 1580 иргэнд тоон гарын үсэг олгосон бол улсын хэмжээнд 28 мянга гаруй иргэнд тоон гарын үсэгтэй болсон байна. Тоон гарын үсэг хэрэглээнд бүрэн нэвтэрснээр хувь хүн, албан байгууллагууд орон зай цаг хугацааг үл хамааран ажил хэргээ явуулах боломж бүрдэнэ. Тухайлбал, төрийн цахим үйлчилгээний E-Mongolia системд өөрийгөө таниулан нэвтэрч, олон төрлийн лавлагаа үйлчилгээ авах, Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд цааснаас татгалзаж иргэн, хуулийн этгээдтэй харилцахдаа тоон гарын үсэг, цахим тамгаар харилцах, 16 насанд хүрсэн иргэн бүр тоон гарын үсэгтэй болж иргэний үнэмлэхийн санах ойд байршуулах зэрэг ач холбогдол их бий. Одоогийн байдлаар улсын хэмжээнд тоон гарын үсгийг цахим иргэний үнэмлэхийн чипинд суулгаж байгаа ба цаашид ухаалаг гар утсанд суулгаж эхлэнэ. Иргэд тоон гарын үсэгтэй болохын тулд улсын бүртгэлийн мэргэжилтэн дээр зөвхөн иргэний үнэмлэхээ авч очиход болох юм.

Видео

Валютын Ханш

Санал хүсэлт илгээх

Төрийн үйлчилгээ - Иргэн танд

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
335,703
Эрэгтэй
165542
Эмэгтэй
170161
Өрхийн тоо
94,132
Хүн амын нягтаршил
22,9 хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
15,348
Авто машины тоо
64,969
Малын тоо
80,712
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
7600

Хороод: