Эрдмийн өргөөний гэрэлт хаалгыг татан орж буй оюутан, сурагчид аа,

Ирээдүй хойч үедээ эрдэм өвлүүлэх эрхэм үйлсийн эзэн багш, сурган хүмүүжүүлэгч, боловсролын салбарын нийт ажилтан, Хүндэт эцэг эхчүүд та бүхэндээ 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье.

Энэ хичээлийн жилд Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 33 сургуулийн 1661 бүлэгт нийт 60801 сурагч суралцах юм. Мөн нэгдүгээр ангид 8552 сурагчид элсэн орж эрдмийн их өргөөний алтан босгоор алхлаа.

Энэхүү сэтгэл догдлуулсан сайхан өдрийг эцэг, эхчүүд болон сурагч дүү нар хүндэт багш нар маань тэсэн ядан хүлээсэн гэдэгт итгэлтэй байна. Та бүхний эрдмийн гэрэлт аяны зам дардан байж, ирээдүйн оюунлаг Монголын төлөөх үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

 

Монгол хүүхэд бүхэн эрүүл саруул байж, инээд баяслаар дүүрэн, эрдэм номоор арвин байх болтугай!

Төрийн үйлчилгээ - Иргэн танд

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
335,703
Эрэгтэй
165542
Эмэгтэй
170161
Өрхийн тоо
94,132
Хүн амын нягтаршил
22,9 хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
15,348
Авто машины тоо
64,969
Малын тоо
80,712
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
7600