Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллах олон нийтийн төлөөллийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Төлөөлөн удирдах зөвлөлийн олон нийтийн төлөөлөлд нэр дэвшүүлэх төрийн бус байгууллага нь Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйл, Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/565 дугаар тушаалаар батлагдсан журмын шаардлагыг хангасан байна. Төлөөлөн удирдах зөвлөлд олон нийтийн 3 төлөөлөл сонгоно. Үүнд:

1. Даатгуулагчийн олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллага;

2. Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага;

3. Эрүүл мэндийн мэргэжлийн нийгэмлэг, холбоо, мэргэжлийн салбар зөвлөл тус тус өөрсдийн эрх барих байгууллагын баталгаажуулсан нэг хүнийг сонгон шалгаруулалтад нэр дэвшүүлнэ.

Бүрдүүлэх материал:

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд заасан шаардлагыг хангасан Төрийн бус байгууллага, нэр дэвшигч нь дараах баримт бичгийг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:

1.    Төрийн бус байгууллагаас тухайн иргэнийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллах олон нийтийн төлөөллийн сонгон шалгаруулалтад оролцуулахаар нэр дэвшүүлж байгаа тухай тодорхойлолт (тодорхойлолтод Төрийн бус байгууллагын үйл ажиллагааны зорилго, чиглэл, тухайн эмнэлэгтэй ашиг сонирхлын зөрчилгүй талаар тусгах,  байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн нотариатаар баталгаажуулсан хуулбарыг хавсаргах);

2.    Төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлж буй иргэний боловсролын диплом, гэрчилгээ, үнэмлэхний хуулбар, мэргэшлийн зэргийн үнэмлэх эсхүл мэргэшүүлэх сургалтад хамрагдсан диплом, гэрчилгээ, үнэмлэхний хуулбар  (баримт бичгийг нотариатаар баталгаажуулсан байх), туршлагын талаарх мэдээлэл (тухайн чиглэлээр өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт), нийгмийн даатгалын цахим лавлагаа (2020 оны 01 дүгээр сарын 01 өдрөөс 2021 оны 07 сарыг хүртэл);

3.    Нэр дэвшүүлж буй Төрийн бус байгууллагаас сүүлийн 6 сард нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх нийгмийн даатгалын байгууллагын эсхүл холбогдох татвар төлсөн талаарх татварын байгууллагын эсхүл үйл ажиллагааны тайланг өгсөн талаарх улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын лавлагаа (аль нэг лавлагааг бүрдүүлнэ) ;  

4.    Нэр дэвшүүлж буй Төрийн бус байгууллага нь санхүүгийн зөрчилгүй болохыг нотолсон аудитын байгууллагын тодорхойлолт (2020 оны жилийн эцсийн тайланг баталгаажуулах);

5.    Төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлж буй иргэн нь улс төрийн намын удирдах, орон тооны болон сонгуульт ажил эрхэлдэггүйг баталгаажуулж бичсэн баталгаа (нэр дэвшигчийн өөрөө бичиж баталгаажуулсан өргөдөл байна);

6.    Төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлж буй иргэн нь өөр хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч эсэх талаарх лавлагаа;

7.    Нэр дэвшүүлж буй иргэн нь Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг (төрийн албан хаагчийн маягтийг хамт хавсаргана);

Анхаарах асуудлууд:

1.    Нэр дэвшүүлж буй Төрийн бус байгууллага нь бусад төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлд төлөөлөл нь томилогдоогүй байх;

2.    Сонгон шалгаруулалтад ирүүлсэн нийт бичиг баримтыг товъёог үйлдэж дугаарлан битүүмжилж ирүүлэх,

Хугацаа:

Сонгон шалгаруулалтад оролцогчийн бүртгэлийг 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хийх бөгөөд мөн өдрийн ажлын цаг (17 цаг 30 минутаас өмнө)-т багтаан дээр дурдсан баримт бичгийг Сонгон шалгаруулах хороонд ирүүлнэ.  

Урьдчилсан сонгон шалгаруулалтын товыг сонгон шалгаруулалтад оролцох шаардлага хангасан иргэнд мэдэгдэнэ.

Тодруулга мэдээллийг Сонгинохайрхан дүүргийн Засаг Даргын Тамгын Газрын 70173281 утсаар холбогдож авна уу.

 

 

                         СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХОРОО

 

 

Төрийн үйлчилгээ - Иргэн танд

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
335,703
Эрэгтэй
165542
Эмэгтэй
170161
Өрхийн тоо
94,132
Хүн амын нягтаршил
22,9 хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
15,348
Авто машины тоо
64,969
Малын тоо
80,712
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
7600