Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө гэр хорооллын 10 мянган өрхийн ариун цэврийн байгууламжийг шинэчлэх ажлыг тусгасан. Энэхүү төсөл амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд одоогийн байдлаар дүүргийн Захиалагчийн ажлын алба орон нутгийн өмчит тооцоот үйлдвэрийн газар 12 хорооны 220 өрхийг үнэ төлбөргүй стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болголоо.

 

Уг төслийг бүрэн хэрэгжүүлснээр Сонгинохайрхан дүүрэг хөрсний бохирдолгүй анхны дүүрэг болох боломжтой юм. Энэ онд төслийн хүрээнд гэр хорооллын 25 хорооны 350 өрхийг үнэ төлбөргүй эко ариун цэврийн байгууламжтай болгох төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Гэр хорооллын нэг өрх уламжлалт нүхэн жорлонг15-с дээш жил ашигласан байдаг. Энэ нь тухайн орчны хөрс бохирдох хамгийн том шалтгаан болдог. Харин хөрсний бохирдлоос ангижрах хамгийн зөв бөгөөд хялбар шийдэл бол гэр хорооллын айл өрх бүр соруулдаг эко ариун цэврийн байгууламжийг нийтээрээ сонгон ашиглах юм. Стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийн суурь өндөр нь 2 метр 20 см байх бөгөөд агааржуулалтын хоолой болон муу ус асгах асуудлыг давхар шийдэж өгсөн давуу талтай. Мөн жилдээ нэгээс хоёр удаа соруулж ашиглах боломжтой.

#ХӨРСНИЙ_БОХИРДЛООС_АНГИЖИРЪЯ

#ЗӨВ_СОНГИНОХАЙРХАНЧУУД

 

Төрийн үйлчилгээ - Иргэн танд

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
335,703
Эрэгтэй
165542
Эмэгтэй
170161
Өрхийн тоо
94,132
Хүн амын нягтаршил
22,9 хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
15,348
Авто машины тоо
64,969
Малын тоо
80,712
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
7600