Сонгинохайрхан дүүрэг 2021 оныг “Иргэдэд ээлтэй ногоон дүүрэг” болгох зорилтыг дэвшүүлсэн. Энэ зорилтын хүрээнд дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай мөрийн хөтөлбөртөө 43 хороог бүрэн гэрэлтүүлэгтэй болгох, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хоггүй цэвэр орчинтой болгох, иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлэх гэсэн зорилтыг тусган ажиллаж байна.

 

?Нийслэл, дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэл, дүүргийн ИТХ-ын гишүүдийн мөрийн хөтөлбөрийн хүрээнд 43 хороо бүрт бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байгаа юм. Тэдгээрийн нэг болох 16,15-р хороонд энэ онд Улс, нийслэл, орон нутгийн төсвөөр хийгдэж байгаа хэд, хэдэн томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж байна.

16-ХОРОО

?Тус хорооны 24, 26, 28, 29 дүгээр байрны дээврийн засвар үйлчилгээг бүрэн хийж дууссан

?Хороолол дундах явган хүний замыг шинэчилж засварлах ажил хийгдэнэ

?Өнөр цогцолборын хичээлийн 1-р байр 113 дугаар цэцэрлэг рүү ордог авто замыг өргөсгөж явган хүний замыг бий болгох ажил энэ сард эхэлнэ

?2021 онд “Иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх” Хороо, Өрхийн эмнэлгийн цогцолборын ажлын гүйцэтгэл 90 хувьтай үргэлжилж байна

?119 дүгээр хүүхдийн цэцэрлэгийн өргөтгөлийн ажил үргэлжилж байна. Энэхүү ажил наймдугаар сард бүрэн дуусна

?Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 24 дүгээр байрны ар тал “Хааны ордон” тоглоомын талбайг шинэчилж засварлалаа

?Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр эрсдэл бүхий цэгүүдэд камерын хяналтыг сайжруулж камержуулах ажил үргэлжилж байна.

15-р хороо

?Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллагын хандив, тусламж хөрөнгө оруулалтаар 2020 оны долдугаар сараас эхлэн 110-р цэцэрлэгийн гадна 3500 мкв талбайд иж бүрэн хүүхдийн сурч хөгжих орчны эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангасан тоглоомын талбайтай болсон.

?20 дугаар байрны ард 1300 мкв сул шороон талбай байсныг 2020 онд дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 710 мкв талбайг эко хавтангаар автомашины зогсоол хийсэн бөгөөд үлдсэн 590 мкв талбайн ажил 2021 оны дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэхээр төлөвлөгөөнд тусгагдсан байна.

#ДҮҮРГИЙН_ХӨГЖИЛ_ХОРООНООС_ЭХТЭЙ_САЙХАН_НИЙГМИЙГ_ХАМТДАА_БҮТЭЭЦГЭЭЕ

 

Төрийн үйлчилгээ - Иргэн танд

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
335,703
Эрэгтэй
165542
Эмэгтэй
170161
Өрхийн тоо
94,132
Хүн амын нягтаршил
22,9 хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
15,348
Авто машины тоо
64,969
Малын тоо
80,712
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
7600