Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор ресторан, зоогийн газар, кафе, кофе шоп, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, цайны газар зэрэг хоол үйлдвэрлэл, зочлох үйлчилгээний салбарын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлэх, халдвар хамгааллын дэглэм, ажлын байранд тавигдах тусгай нөхцөл шаардлагыг хангуулах, хяналт тавих, хүлээх хариуцлагатай холбоотой харилцааг зохицуулах зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргийн Засаг даргын дэргэдэх “Худалдаа, үйлчилгээг зохицуулах “Зөвлөл”-өөс “Монголын ресторан зоогийн газрын холбоо” ГҮТББ болон аж ахуйн нэгжүүдтэй “Хариуцлагын гэрээ” байгуулж байна.

 

Тус хариуцлагын гэрээг байгуулсан аж ахуйн нэгж, иргэд үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжтой болно. Гэхдээ гэрээнд заагдсан халдвар хамгааллын дэглэмийг мөрдөөгүй, тухайлбал “Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”, “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын үйл ажиллагаанд тавигдах тусгай нөхцөл шаардлага”-ыг мөрдөөгүй, ширээ хоорондын зай бариагүй, хүний бөөгнөрөл үүсгэж үйлчлүүлэгчийн тоог хүчин чадлын 50 хувиас хэтрүүлсэн, халдварын эсрэг дархлаажуулалтын бүрэн тун аваагүй ажилтныг ажиллуулсан, халдварын эсрэг бүрэн тунд хамрагдсан үйлчлүүлэгчид үйлчлүүлээгүй зэрэг зөрчил гаргасан тохиолдолд хариуцлага тооцох, үйл ажиллагааг нь зогсоох, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээг авах юм.

“Хариуцлагын гэрээ”-г ресторан, зоогийн газар, кафе, кофе шоп, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, цайны газар зэрэг ААН, иргэнтэй байгуулах юм.

Хариуцлагын гэрээгээ байгуулаагүй ААН, ХХЭ нар Дүүргийн Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлтэйгээ байгуулна.

 

Төрийн үйлчилгээ - Иргэн танд

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
335,703
Эрэгтэй
165542
Эмэгтэй
170161
Өрхийн тоо
94,132
Хүн амын нягтаршил
22,9 хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
15,348
Авто машины тоо
64,969
Малын тоо
80,712
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
7600